Justin Bieber-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-10-18

Нийтлэлийн өмнөх цувралаар бид дуучин, хөгжимчин Joji-ийн тухай болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад Канад дуучин, дуу зохиогч Justin Bieber-ийг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Justin Drew Bieber гэдэг.

Тэр 12 настайдаа “Stratford Idol” нэртэй дууны тэмцээнд оролцож хоёрдугаар байр эзэлснээр дуучны карьераа эхлүүлжээ.

Justin төгөлдөр хуур, бөмбөр, гитар, бүрээ гэх мэт олон төрлийн хөгжмийн зэмсгүүдийг тоглож чаддаг.

Ажилтай, завгүй байсан ч заавал 6 цаг унтдаг гэнэ. 

Тэрээр сургуульд сурч байх үедээ нэг удаа F авсан ч асуудалд орж, баригдахгүйн тулд B болгон өөрчилж байсан.

Холливүүд дэх хамгийн том сенсаци таригчдын нэг бол яах аргагүй Justin. Түүний “Алдарт” үерхэл, салалт, гэрлэлт.

Тэр сайн найз Hailey Baldwin-тай гэрлэсэн хэдий ч одоог хүртэл түүнээс хов жив салахгүй байгаа бололтой.

Ингээд түүний зарим дууны далд утгаас хүргэж байна:

Baby

Уг дуунд Justin болзохыг хүсэж буй охиндоо түүнийг маш их сонирхож буйгаа, хайртай болсноо илэрхийлдэг. Харамсалтай нь түүний дурласан охин өөрийг нь сонирхохгүй байх бөгөөд зүгээр л найзууд байхыг хүсэх болно. Хэн нэгэнд хөл алдан дурласан үедээ сонсвол эрч хүч, урам зориг өгөх дуу юм шүү.  

Peaches (ft Daniel Ceaser and Giveon)

Дууны нэр нь “Тоор” байгаа нь л өөрөө анхаарал татам биш гэж үү? Дууг утгачилвал “Бүсгүйчүүд-тоор” гэж холбогдох бөгөөд тэднийг магтан дуулах хайрын дуу юм.  “Took his chick up to the north” гэдгээс таамаглавал түүний эхнэр Hailey-н тухай бөгөөд түүнийг АНУ-аас төрөлх нутаг болох Канад улс руу явах тухай дурджээ. Мөн “til the end of time” гэх нь гэрлэлтээ илэрхийлж буй аж.

Mistletoe

Анхны цаснаар ганцаараа байсан юм биш биз? Гадаа хүйтэрч, юу юугүй догдлол дүүрэн арванхоёр сар ирэх нь. Зул сарын баярын өдрүүдээр хүн болгон л хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж, баяраа тэмдэглэхийг хүсдэг. Дуучин ч мөн гэр бүл, хайртай охинтойгоо цагийг сайхан өнгөрөөхийг хүсэж байгаа бололтой. Анхны цаснаар ганцаардсан сэтгэлээ дэвтээж цас бударсан зул сар, шинэ жилийн баяраар краш руугаа энэ дууг явуулвал зохистой гэнэ шүү. /ккк/

Sorry

Оройтож, харамсахаасаа өмнө уучлалт гуйх хамгийн чухал. Justin харилцаандаа хэдэн зуун удаа алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, харилцаагаа сэргээхийг хүсэж буй тухайгаа уг дуугаар илэрхийлэх болно. Гэсэн хэдий ч түүнд “Оройтож уучлал гуйж байна уу?” гэх бодол төрсөөр л байна. Клипэн дээрх спорт, шүүгч, шидэлт зэргээр цаг хугацаа, боломжоо алдахаас айж байгаагаа дүрсэлжээ. Уг дууг түүний хуучин найз охин Selena-д зориулсан гэж таамагладаг. Ер Justin Bieber, Selena Gomez хоёрын дууны утгыг тэдний нэгэндээ хэлэхийг хүссэн үгс гэж ойлгож, холбодог нь түгээмэл билээ.

Харилцааны хамгийн чухал нь буруутай нэгнээ хүлээж, бардам зантайгаа зууралдах биш харилцан ойлголцол, биенээ уучлах сэтгэл байдаг юм шүү. 

Love Yourself

Энэхүү дуунд хуучин найз бүсгүйнхээ тухай өгүүлэх ба тэр өмнөх харилцаагаа эргэцүүлэн бодож, өөрийгөө илүү сайжирсан гэдгийг ухаарна. Тэр аль хэдийн өмнөх бүсгүйгээ мартаж, хайрлахаа больсон байх болов ч бүсгүйн хувьд түүнтэй холбоо барьж, утсаар холбогдохыг хичээх болно. Гэхдээ түүний дуу бүрийг Selena-тай холбодог нь бидний алдаа ч байж болох юм. Бид тэдний харилцаа ямар байсныг, ямар болсныг мэдэхгүй шүү дээ.  

Өчигдөрхөн түүний хуучин найз охин, эхнэр хоёр хамтдаа авахуулсан зураг нь интернэтийг шуугиулсан.

Тэд дуугаараа юу ч илэрхийлсэн бай тэдний хувийн амьдралыг хүндэтгэх нь чухал юм. Харин дуу гэдэг хэлэхийг хүссэн зүйлсээ, мэдрэмжээ илэрхийлж болох гайхалтай хэрэгсэл гэдгийг харж болохоор байгаа биз?

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим