Олон улсын франц хэлтнүүдийн баярыг 24 дэх жилдээ тэмдэглэж байна


YOLO.mn | YOLO.MN
2023-03-07

Монгол-Францын төв нь Монголд Улсад Франц болон франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор ажилладаг билээ. 

Жил бүрийн гуравдугаар сарын 20-нд тохиодог Олон улсын Франц хэлтнүүдийн өдөр Fête de la Francophonie буюу Франц хэлтнүүдийн баярыг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол дахь нийт франц хэлтэн, соёлын төлөөллүүд, Монгол улсад суугаа Элчин сайдын яамдууд, сургалт судалгааны байгууллагууд, францын бизнес худалдаа, аялал жуулчлалын байгууллагуудыг нэгтгэдэгээрээ онцлог юм.
Франц хэлтнүүдийн баярын хүрээнд олон төрлийн соёлын үйл ажиллагаанууд зохион байгуулагдах бөгөөд франц хэлээр ярьдаг улс орнууд, тэдний соёлыг Улаанбаатар хотод сурталчлан таниулах зорилготой юм. 

Эдгээр арга хэмжээнүүд танд франц хэл сурах хүсэл эрмэлзэлийг төрүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. 

2023 оны  24 дэх удаагийн Франц хэлтнүүдийн баяраар дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана

  • 3 сарын 10: Франц хэлтнүүдийн баярын нээлтийн үйл ажиллагаа
  • 3 сарын 10-11-ны хооронд : Франц хэлтэн орнуудын кино наадам. Франц, Канад, Кибек киног монгол хадмалтайгаар “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үнэ төлбөргүй гаргана.
  • 3 сарын 11-25-ны хооронд : Франц хэл дээрх тэмцээн уралдаан (цээж бичиг, шүлэг, дуу, бүтээлч зураг, 10-н үгээр наадья, Алтан өд) -ыг ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиудад болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Тэмцээнүүд нь  хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид гэсэн 3 ангилалд олон нийтэд нээлттэй явагдана. 
  • 3 сарын 18 : Франц хоолны дугуйлан. Элчин сайд нар өөрсдийн орны нэрийн хоолыг танилцуулж, хэрхэн бэлтгэх талаар сонирхуулах ба жорын дагуу Voilà рестораны ахлах тогоочийн заавраар амтат жороос суралцах болно.
  • 3 сарын 25 : Хаалтын тоглолт. Тэмцээн тус бүрийн шилдэг оролцогчдын үзүүлбэр тоглолт болон 24 дэх удаагийн Франц хэлтнүүдийн баярын ялагчдыг тодруулах баяр дүүрэн мөч
  • 3 сарын 26-нд : "Франц хэлтэн орнуудын хотхон" өдөрлөг Сүхбаатарын талбайд нээлттэй  зохион байгуулагдах ба Франц хэлтэй холбоотой үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компани зэрэг 40 гаруй байгууллага өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл, урлагийн тоглолт зэрэг төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа явагдана.

Тэмцээнд бүртгүүлэх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг та манай Facebook хуудаснаас авнауу:

Холбоо барих: 

Clara Desneulin, Монгол-Францын төвийн соёлын төслийн ажилтан, culture@afm.mn

Б.Цэцэгбаяр, Монгол дахь Кампус Францын төлөөлөгч ecf-ub@afm.mn 

#Кино урлаг