АНУ-д ахлах сургуулийн сурагч нуурын уснаас 83 настай эрэгтэйг нохойн хамт аварчээ


Л.Амарцэцэг | YOLO.MN
2023-02-10

АНУ-д  83 настай иргэн жолоогоо алдаж автомашинтайгаа гүүрнээс унаж,улмаар Айова мужийн Зүүн Окобожи нуурын усанд живжээ. Харин түүнийг Жо Салмон гэх 17 настай хүү нохойнх нь хамт аварсан байна.

Аврагч хүү "Намайг нуур руу үсэрч машинд очиход бүх хаалга, цонх цоожтой байсан. Машин нуурын гүн рүү татагдсаар л байлаа. Харин тэр үед гүүрэн дээрээс нэг хүн хутга шидэж түүгээр би арын цонх руу нь хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Ингээд цонхыг хагалснаар эхлээд нохой гарч ирсний дараа Ли өвөөг аварсан. Түүний бие, нохой ч зүгээр байсанд би баяртай байна” гэжээ.

Хүү хөлбөмбөгөөр хичээллэдэг төдийгүй  хөнгөн атлетикийн тамирчин аж. Усанд унасан 83 настай Лиг нуурын бүсийн эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд ямар нэгэн гэмтэл аваагүй, нохой ч сайн байгаа гэж цагдаагийн албанаас мэдээлжээ.

Эх сурвалж: Today

#Сонин хачин