Katy Perry-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-12-22

Нийтлэлийн өмнөх дугаарт бид дуучин, реппер, ая зохиогч Doja Cat -ийн талаар болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, ая зохиогч Katy Perry-г онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Katheryn Elizabeth Hudson гэдэг.


Тэрээр олон хүүхэлдэй кинонд дуу оруулагч, жүжигчин хийж байсан.

Тэрээр twitter-т 100 сая дагагчтай анхны уран бүтээлч бөгөөд 2015 онд хамгийн их ашиг орлого олсон эмэгтэй уран бүтээлч, Super Bowl хагас цагийн шоуны хамгийн олон үзэгчтэй уран бүтээлч зэрэг чартуудыг тэргүүлж Michael Jackson-той мөр зэрэгцэн Гиннесийн амжилтын эзэмшиж байна.

Түүний зарим дууны далд утга:

Hot N Cold

Уг дуу нь түүнтэй тогтвортой харилцаа үүсгэж чаддаггүй нэгэн залуугийн тухай өгүүлнэ. Дуучин бүсгүйд энэ зан чанар нь ядаргаатай санагдаж, түүнд итгэхийн тулд өөрийгөө хүчлэх хэрэгтэй болно. Katy Perry нэгэн ярилцлагынхаа үеэр энэхүү дуугаа өөрийнх нь амьдралд болсон үйл явдлаас сэдэвлэсэн гэж хэлсэн байдаг. Түүний шүтэн бишрэгчид дууны эзнийг Katy Perry-ийн 2007-2008 онд үерхэж байсан Travie Mccoy гэж таамагладаг.  

Firework

Энэхүү дуу нь бүхэлдээ өөртөө итгэх итгэлийн тухай. 

“Do you ever feel, feel so paper thin
Like a house of cards, one blow from cavin' in?
Do you ever feel already buried deep?” гэх үгс нь өөртөө итгэлгүй байдалтай холбогдоно.

Last Friday Night (T.G.I.F)

Дуучин бүсгүй хөгжилтэй үдэшлэгийг санагдуулам дуу өөрийнх нь цомогт багтах ёстой гэж үзээд уг дуугаа зохиосон гэдэг. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Найзуудтайгаа хамт өнгөрүүлсэн үдэшлэг шиг сайхан зүйл байхгүй. Энэ бол сайхан цаг мөчтэй салшгүй холбогдох дуу” хэмээн хэлж байсан.

Roar 

Katy Perry 2012 онд үерхэж байсан залуугаасаа салсны дараагаар 4 дэх цомгоо гаргасан. Хачирхалтай нь уг цомгийн дуу бүр нь хит болсон гэхэд буруудахгүй. Цомгийн амжилтыг эхлүүлсэн хамгийн анхны хит дуу бол Roar юм.

Дууны үг мөн адил өөртөө итгэх итгэл, найдваргүй болж болохгүй тухай өгүүлнэ. Энэ сул дорой байдал нь тэвчиж чадахгүй болтол хэсэг хугацаанд үргэлжилж, эцэст нь хүлцэнгүй байхыг сургасан гэж дурддаг. 

Dark Horse ft Juicy J

Мөн хайр дурлалтын сэдэвтэй дуу. Дууны үгэнд Katy Perry өөрийгөө шулам гэж дүрсэлдэг. Улмаар түүнд дурласан залууг үл тоомсорлож, өөрөөсөө түлхдэг гэнэ. Учир нь бүсгүй залууд 2 сонголтыг өгчээ. “Нэгдүгээрт, сэтгэл хөдлөлдөө автаж бусдын болон өөрийн цагийг үрэхгүй байх. Хоёрдугаарт, харилцаа нэгэнт эхэлсэн бол буцах боломжгүй” Залуу харин эргэлзсээр байгаа бололтой. 

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

#Оддын тухай