ЗАХИДАЛ: Өмсөх хувцас зөндөө байгаа ч аятайхан хувцаслаж чадахгүй юм


ССҮТөв | YOLO.MN
2017-05-04

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Өмсөх хувцас зөндөө байгаа ч аятайхан хувцаслаж чадахгүй юм

Хүнд аль болохоор цэвэрхэн цэмцгэр харагдъя гэхээр л нэг л санаснаар болж өгөхгүй юм. Эсвэл би зүгээр л хэтэрхий хичээгээд өөртөө итгэлгүй байгаа юм болов уу.

Сайн байна уу? Би одоо 11-р анги. Сүүлийн үед би өөрийнхөө хувцаслалт байгаа байдалд хэтэрхий анхаараад байгаа боловч л нэг л болж өгөхгүй юм, өөрийгөө толинд харах бүрд л нэг халтар хиртэй хүүхэд л харагдах юм. Би өөртөө улам л итгэлгүй болж байна. Өмсөх хувцас зөндөө байгаа ч яг өмсөөд гаръя гэхээр эргэлзээд, санаа зовоод суучихдаг. Нэг ёсондоо хүнд аль болохоор цэвэрхэн цэмцгэр харагдъя гэхээр л нэг л санаснаар болж өгөхгүй юм. Эсвэл би зүгээр л хэтэрхий хичээгээд өөртөө итгэлгүй байгаа юм болов уу. Надад туслаач sad
 

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө хүндэлж өөртөө итгэлтэй байх нь хамгийн чухал  

Хүн бүрийн амьдралын зорилго ялгаатай ч бусдад сэтгэгдэл төрүүлж, таалагдаж бусдын хүссэнээр амьдрахад оршдоггүй. Эхлээд өөртөө итгэлтэй байж, одоо байгаа өөрийгөө зөвөөр үнэлэхийг хичээгээрэй. 

Өөрийгөө хүндэлж өөртөө итгэлтэй байх нь хамгийн чухал. Хүн бүрийн амьдралын зорилго ялгаатай ч бусдад сэтгэгдэл төрүүлж, таалагдаж бусдын хүссэнээр амьдрахад оршдоггүй. Эхлээд өөртөө итгэлтэй байж, одоо байгаа өөрийгөө зөвөөр үнэлэхийг хичээгээрэй.  Чи өөрийнхөө ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байж болно. Тэр зүйлээ үгүйсгэж, дутуу зүйлээ гүйцээж бүх зүйлийг төгс болгож бусдад таалагдах гэж оролдохын оронд түүнийгээ зүгээр байгаагаар нь хүлээгээд аваарай. Тэр үед таны сэтгэл санаа тайвширч та өөрийгөө эрх чөлөөтэйгөөр мэдрэх болно. Гадаад төрх, хувцаслах соёл чухал ч үүнээс илүүтэйгээр биеэ зөв авч явах,  сайхан  зан чанаруудаа өнгөлөн тордох нь чамайг өөртөө итгэлтэй байхад илүү туслах болно. Өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэхийг тулд өөрийгөө бие махбодь болон оюун ухаан гээд аль аль талаас нь тасралтгүй хөгжүүлж байгаарай. Чи чадна гэвэл чиний зөв, чадахгүй  гэвэл бас л чиний зөв, сонголт чиний  гарт байна. Тиймээс өөртөө итгэ таньд маш их нөөц боломж, давуу тал бий, амжилт хүсье. wink

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Зөвлөгөө өгсөн: Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах сэтгэл судлаач Т. Цэцэгбаяр

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#fashion #YOLOShop #teenagers #BOYS #Girls #Problem