Шинэ дадал зуршлыг өөртөө суулгах шалгарсан аргууд


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-02-06

Бид бүгдэд л өглөө эрт босоод сурчих юм сан, өдөр болгон үг цээжилж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх юмсан гэх мэт бодоод л явдан хэр нь өөрт хэвшүүлж, суулгаж чаддаггүй зуршлууд байдаг. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ бид шинэ зуршил суулгах шалгарсан аргуудыг танилцуулж байна.

Зорилгоо тодорхойлох

Тухайн зуршлыг чи өөртөө суулгаснаараа чамд ямар сайн үр дүнг авчрах вэ? гэдгээ тэмдэглэж аваад өдөр бүр өөртөө сануулж байх. Энэ нь урт хугацаандаа шантрахгүй байхад тус болно.

Жижиг алхмаас эхлэх

Өнөөдөр шийдээд маргааш нь шууд л шинэ хүн болчихно гэж бодоогүй биз дээ. Хүний бие физиологи гэнэтийн том өөрлөлтөнд дасдаггүй учир энэ нь боломжгүй юм. Оронд нь маш амархан зүйлээс эхэлж үүнийгээ өдөр өдрөөр ахиулах хэрэгтэй. Жишээлбэл өглөө эрт босч сурах гэж байгаа бол өөрийн одоогийн босдог цагаасаа өдөр бүр 5 минутаар илүү эрт босох гэх мэт. 

Цаг гаргах

Өдрийн яг аль цагт нь тухайн зүйлээ хийхээ тооцоолж, тэр үедээ ямар нэгэн өөр зүйл хийхээр төлөвлөхгүй байх. Өөрөөр хэлбэл зөвхөн тэр зүйлийг л хийх цаг гаргах.

Хэзээ ч битгий хоёр өдөр алгас

Мэдээж нэг зүйлээ огтхон ч таслахгүй явна гэдэг маш хэцүү. Өвдөх эсвэл өөр ямар нэгэн онцгой шалтгаан гарч ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Нэг өдөр алгасч болох ч хоёрдохыг нь яаж хийж байгаад хийх хэрэгтэй.

Өөрийгөө урамшуулах

Дуртай амттанаа авч идэх, дуртай киногоо үзэх гэх мэт тодорхой хугацааны дараа өөрийгөө жижигхэн зүйлээр урамшуулах нь бууж өгөхгүй байхад тусална.

Тэвчээртэй байх

Шинэ дадал суулгахад тухайн зүйл хэр хүнд, хөнгөнөөс хамаараад 18-254 хоног болдог учир мэдээж хувь хүнээс тэвчээр болон хичээл зүтгэл шаардана. Тиймээс тогтмол хийх нь маш чухал юм.

Эх сурвалж: The New York times, JamesClear.com

 

#Дадал