Zoe Saldaña "Box Office"-с 2 тэрбум ам.долларын орлого олсон 4 кинонд тоглож буй анхны жүжигчин боллоо


Д.Даваажав | YOLO.MN
2023-01-24

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Avatar:The Way of Water" кино "Box Office"-т 2 тэрбум ам.долларын орлого давж, 44 настай Saldaña хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олсон дөрвөн кинонд тоглож буй анхны жүжигчин болсон байна. “Avatar:The Way of Water” киноноос гадна түүний тоглосон “Аватар” (2009), Avengers: Endgame (2019), Avengers: Infinity War (2018) зэрэг кинонууд 2 тэрбум ам.доллараас дээш ашиг орлого олж байсан юм.

Нэмж дурдахад "Avatar:The Way of Water" киноны найруулагч James Cameron мөн хоёр тэрбум доллараас дээш орлого олсон гурван кино хийсэн анхны найруулагч болж байгаа бөгөөд үлдсэн хоёр нь "Аватар"-ын эхний анги болон 1997 онд нээлтээ хийж байсан алдарт "Титаник" кино билээ.

Saldaña "Аватар" кинонд Neytiri-ийн дүрд тоглосон ба ирэх тавдугаар сард нээлтээ хийх Marvel Cinematic Universe-ийн Guardians of the Galaxy Vol. 3 киноны Gamora-ийн дүрийг бүтээж буй юм. 

Өнгөрсөн жил тэр "Star Trek" кинонд тоглосон ба энэ үеэрээ "Women's Wear Daily" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа заримдаа франчайз кино бүтээх үед "гацах" мэдрэмж төрдөг тухайгаа дурджээ.

Тэрээр "Амьдралынхаа сүүлийн 10 жилд би зүгээр л гацсан юм шиг санагдаж байсан. Би энэ франчайз кинонуудыг бүтээх үйл явцад яг л давж чадахгүй саатсан мэт мэдэрсэн..."

"Гэхдээ энэ бүхэнд би өөр өөр төрөл жанр, дүрд тоглоогүй тул өөрийгөө нээж, өсөж дэвшиж, өөрийгөө сорьж чадахгүй байгаа нь уран сайхны хувьд гацсан гэсэн үг" гэжээ.

Мөн "Гайхамшигтай найруулагч нартай хамтран ажиллах, найз нөхөд гэж боддог жүжигчидтэйгээ уулзах, шүтэн бишрэгчид, ялангуяа хүүхдүүдийн дуртай дүрд тоглохоос эхлээд тэдний надад олгосон бүх боломжуудад маш их талархаж байна” хэмээжээ.

Эх сурвалж: yahoo

 

#Кино урлаг