Өмнөд Солонгосчууд “хамрын хаалт” зохион бүтээжээ


Миау | YOLO.MN
2022-02-07

Өмнөд Солонгосчууд хооллож ундлахдаа зүүж болох “хамрын маск”-ыг зохион бүтээсэн нь интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.

Atman компанийн хамт олон “Kosk” гэх хачирхалтай бүтээлийн эзэд аж. Kosk гэдэг нь солонгосоор хамар гэх утгыг илэрхийлэх “ko” болон амны хаалт гэх утга бүхий “mask” зэрэг үгсийн нийлбэр юм. Нийт хоёр хэсгээс бүрдэх уг бүтээгдэхүүнийг одоогоор 9,800 гаруй воноор /Монгол мөнгөөр 23,000₮/ худалдаалж байна. 

Хэдийгээр “Тэнэглэлийн шинэ үе!”, “Амны хаалт зүүчхээд хамраа ил гаргадаг хүмүүсээс ялгарах зүйл алга” хэмээн дургүйцэх хэрэглэгчид цөөнгүй байгаа ч хэд хэдэн судалгаагаар “COVID-19”-ийн халдвар хамрын хөндийгөөр дамжин биед нэвтрэх тохиолдол хамгийн түгээмэл байгаа нь тогтоогдсон билээ. Тиймээс амны хаалт, тэр дундаа хамрын хаалт зүүх нь тийм ч тэнэг үйлдэл биш ч байж болох юм. 

Эх сурвалж: The Guardian 

#Сонин хачин #Нээлт #Амны хаалт #Эрүүл мэнд