Догдлол дүүрэн, баяр хөөр цалгих шинэ жил хаяанд ирлээ.
Жил бүрийн хамгийн сүүлчийн энэ л өдөр бид хайртай дотнын хүмүүстэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, халуун хоол, амттанаар ширээгээ засаад цагийн зүү арван хоёрыг заахыг тэсэн ядан хүлээдэг. Тэгвэл бидний сэтгэл зүрхэндээ, дурсамждаа нандигнах тэр л инээд баясал, хайраар дүүрэн гайхалтай “mood”-ийг гэртээ хэрхэн мартагдашгүй өнгөрөөх талаар та бодож байна уу? Ингээд гэртээ шинэ жилийн өдрийг мартагдашгүй бүтээж болох 5 “санаа”-г хүргэж байна.
1. Шефдээ туслаарай
Шинэ жилийн баярын ширээ жилийн хамгийн чухал хоолны ширээ байх. Тийм үү? Амталж шарсан гахай, ананастай тахиа, төрөл төрлийн салат, хөнгөн зууш, деcсерт, чихэр жимс гээд гэрийн тань “тогоог баздаг” нэгэнд бол даан ч их ажил даа. Тиймээс гэрийнхээ гол хоолыг “шеф”-дээ даатгаад үлдсэн жижиг зүйлсийг “хүн бүр нэгийг” зарчмаар хуваарилаарай. Эсвэл хамтдаа, нэг нэгэндээ туслаад хийж ч болох юм. Энэ нь зөвхөн хоолны ширээ бэлдэхээс илүү хавь ойрд болсон сонин хачин, инээдтэй дурсамжаа хуваалцах боломж ба халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нэг хэсэг юм шүү.
2. Лонхон доторх хүсэл
Бүгд ширээ тойрон суугаад энэ онд хийж бүтээснээ ярилцаж, ирэх жилд юуг зорьж буйгаа илэрхийлээрэй. Ингэхдээ гэр бүлийн гишүүн бүр хамгийн ихээр хүсэж буй нэг зүйлийг цаасан дээр бичиж хуйлах ба шинэ жилийн өдөр задалсан оргилуун дарсныхаа лонхонд бүгдийг нь хийж хадгалаарай. Дараа жилийн шинэ жилээр хэн юу хүсэж байсныг тойрч суугаад уншиж, биелсэн эсэхийг нь мэдэж болох юм.
3. Хэн нь аяга угаахаа үзэх үү?
Гэр бүлээрээ хамтдаа байхын сайхан нь тоглоом тоглоход илүү хөгжилтэй байдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Хөзөр, видео тоглоом эсвэл олон төрлийн board game-уудаас тоглож өнгөрөөгөөрэй. Олныг хамарсан тоглоом байвал бүр ч nice. Мэдээж бооцоотой тогловол, тэр нь аяга угаах байвал жинхэнэ алаан болно доо...
4. New year night is movie night
Хайртай дотнын хүмүүстэйгээ хамтдаа хийж болох хамгийн гайхалтай санаануудад мэдээж кино үзэх багтах ёстой. Бөөндөө суугаад үзэх юм сан гэж бодсон киногоо эсвэл шинэ жил зул сарын тухай сэтгэл хөдөлгөм киног попкорноо ойртуулаад хамтдаа тухлан сууж үзээрэй. Хаанаас ямар кино үзэх вэ, гэж үү? Хэрвээ та Юнивишнийн хэрэглэгч бол “Бэлэгтэй кино” цэсээс хүссэн киногоо үзэж, эсвэл дурын кино багцаа идэвхжүүлэх бүрдээ хүслээ илгээн хосоороо Финланд улсаар аялж, туйлын туяа үзэх эрх хожих боломжтой гэнэ. Үүнээс гадна зөндөө олон супер бэлгүүд байгаа юм байна шүү. Урамшуулал нэгдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх ба ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
5. Утгаар нь тэмдэглье
Ингээд хамгийн сүүлд шинэ жилийнхээ баярын өдрийн цаг мөч бүрийг гайхалтай өнгөрүүлэхийг зориорой. Хайртай дотнын хүмүүстэйгээ хамтдаа ширээгээ засаж, хооллож, чихэнд хоногшсон шинэ жилийн дуунуудыг өсгөгчөөрөө чанга тавиад, арван хоёр цаг болоход оргилуун дарсаа буудуулж гадагш гарч эсвэл цонхоороо салют буудахыг хараарай. Бас энэ бүхнийг мартахгүйн тулд зураг, бичлэг хийхээ ч мартуузай.
Шинэ жилийн мэнд guys… Сайхан баярлаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх