Single's Inferno нэвтрүүлгийн 2 дугаар улирлын оролцогчдыг онцлох нь


Д.Даваажав | YOLO.MN
2023-01-06

Netflix гал гарсан болзооны шоу “Single's Inferno” нэвтрүүлгийн шинэхэн ангиудыг цацаад удаагүй байна. Шинэ үйл явдлууд, сэтгэл татам оролцогчид интернэт хайлтыг тэргүүлж, олны анхаарлыг татсаар...

Нэвтрүүлгийн дүрэм маш энгийн. “Там” гэж нэрлэгдэх эзгүй арал дээр оролцогчид хязгаарлагдмал нөөцийг ашиглан амьдрах ёстой ба хэрэв оролцогчид хосоо олж чадсан нөхцөлд “Диваажин”-д зочлох эрхтэй болох юм. Арал дээр байх явцдаа оролцогчид нас, ажил мэргэжлээ хэлэх хориотой ба зөвхөн бусдын сэтгэлийг татах увдисаа ашиглан романтик харилцаа үүсгэх ёстой.

Single's Inferno 1 дүгээр улирлын ангид

Өөрөөр хэлбэл хоёр оролцогч бие биенээ сонирхож байвал арал дээр ил захидлаар саналаа өгөн нэгнээ сонгох юм. Хэрэв тэд адил биенээ сонгож “match” болвол Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй зочид буудлуудын нэг болох ‘Paradise’-д хамт нэг шөнийг өнгөрөөх эрхтэй болно.

Ингээд шоуны шинэхэн улирлын оролцогчидтой танилцацгаая. 

/Нэр дээр дарж тэдний Инстаграм хаягаар зочлоорой/

Kim Jin-young

Шоуны дундаас шинээр ирсэн Jin-young арал дахь бараг бүх охидын анхаарлыг татав. Түүний сэтгэл татам боловч хүйтэн хөндөө мэт зан чанар нь Nadine-д "эгдүүтэй" санагдсан гэж дурдсан. Мөн Seul-ki нэвтрүүлгийн даалгавар болох туг булаалдах сорилтын үеэр Jin-young-д татагдаж буйг анзаарах болно.

Shin Seul-ki

Seul-ki өөрийгөө хөгжилтэй, эелдэг нэгэн гэж тодорхойлсон ч үзэгчид түүнийг их зантай, хүйтэн хөндий гэж интернэтэд дурдсан байна. Гэхдээ түүний увидастай мэт үзэсгэлэнтэй нүд нь залуусыг өөртөө татдаг.

Park Se-jeong

Se-jeong нэвтрүүлгийн анхны дугаар дээр алхаж гарч ирэхдээ өмссөн бэлхүүсээрээ тасархай ногоон даашинз оролцогчдын ч гэлтгүй бүх л үзэгчдийн харааг булаасан юм. Фитнесс сонирхогч түүнд анхаарал халамж тавьж чадах, түүнтэй тохирох нэгнийг та хэн гэж бодож байна?

Choi Jong-woo

 Jong-woo хөл бөмбөгийн тамирчин байсан тухайгаа дурдсан. Single’s Inferno нэвтрүүлгийн 2 дугаар улирлын эхний хоёр ангид тэр Seul-ki-тэй хамт өөрийн дур булаам байдлыг харуулсан.

Lee So-e

Цайлган, цагаахан So-e бүжигчин бөгөөд эрчүүдийн тухайд тэр хэзээ ч алдаж байгаагүй нэгэн гэнэ. 

Jo Yoong-jae

Цаг үргэлж өөртөө итгэлтэй байдаг Yoong-Jae кросс фитээр хичээллэх, аялалд явах дуртай ба өөрийгөө шоуны хамгийн хүчтэй залуу гэж бодож байгаагаа хэлсэн. Түүний энэ зан чанар шоуны даалгаваруудын үеэр тус болно байх.

Lee Nadine

Харвардын оюутан Надин гадаададудаан амьдарсан ч шоунд оролцон өөрийгөө нээж, хэн нэгэнтэй романтик холбоотой болохын тулд Солонгост буцаж иржээ. Зоригтой биш гэж үү?

Kim Han-bin

Хан-бин бол шоуны бараг хамгийн эрч хүчтэй оролцогч байх. Тэр ч бас түүн шиг хөгжилтэй, эерэг энергийг түгээж чадах нэгнийг олно гэж найдаж байна.

Shin Dong-woo

Нэвтрүүлгийн бас нэг тамирчин бол Дун Вү юм. Сагсан бөмбөг, хүндийн өргөлтөөр хичээллэдэг түүний эрч хүчтэй, сэтгэл татам байдал нь шоуны бас нэгэн чимэг болсоор...

Choi Seo-eun

БНСУ-ын мисс болж байсан Со Юн арал дахь хамгийн тайван мэдрэмж төрүүлдэг нэгэн гэдэгтэй маргахгүй биз. Тэр нэвтрүүлгийн туршид хамт байх нэгнээ олно гэдэгт итгэж байна. 

Эх сурвалж: cosmopolitanme

#Оддын тухай