"ЦАГ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?


ССҮТөв | YOLO.MN
2016-12-05

"ЧАМД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ ЮУ?" цахим санал асуулгадаа оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ!

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Оройтож унтаад өглөө сэрж чадахгүй юм

Сайн байцгаана уу? Би 11-р ангид сурдаг. Ойрд цагаа зөв хуваарилахгүй байснаас болж унтах цагтаа унтаж чадахгүй хэтэрхий оройтож эрт босоход хүндрэлтэй байдаг. Цагаа хэрхэн зөв хуваарилж төлөвлөх мөн нойрны асуудлыг хэрхэн өөртөө зүйтэйгээр шийдэж тохируулж сурах вэ? Зөвлөгөө өгөөч,  Баярлалаа

ЗӨВЛӨГӨӨ: Чамд саад болоод байгаа зүйл юу байна гэдгийг ол!

Юуны өмнө эхлээд нойр болон хооллолтоо зөв зохицуулах хэрэгтэй.  Хэр их ачаалалтай байгаагаа сайтар бодож, чадах хэмжээндээ төлөвлө. Хүн өдөрт ачаалал ихтэй үед хамгийн багадаа 7 цаг нойр авсан байх шаардлагатай байдаг. Нойр хамгийн чухал тул ажлаа төлөвлөх хэрэгтэй. Хэрэв үнэхээр нойр хүрэхгүй байвал төгөлдөр хуурын ая гэх мэт уянгын хөгжим сонсож оюун санаагаа тайвшруулах нь таны нойрыг хүргэхэд тусална.

Хамгийн гол нь чамд саад болох зүйлгүй байх шаардлагатай. Ихэнх цагийг юунд зарцуулаад байгаагаа эхлээд тодорхойл. Түүний дараа цагаа хэрхэн хуваарилах нь тодорхой болно. Үүний зэрэгцээ хооллолт маш чухал. Өөрт хэрэгтэй уургаа нөхөж чадаж байна уу? Үгүй бол амархан сульдаж эрч хүчгүй ихэнх цагаа үр бүтээлгүй өнгөрөөж магадгүй юм. Нойр болон хооллолтоо зөв зохистой зохицуулж чадвал чиний бүтээмж дээшлэх болно. Чамд амжилт хүсье.

ҮР БҮТЭЭЛТЭЙ СУРАГЧИЙН 9 ДАДАЛ зөвлөгөөг сонирхох бол ЭНД дарна уу.


#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Биндэръяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#TimeManagement #freetime #problem