BLACKPINK хамтлагийн Женни болон соло уран бүтээлч Соми нар дэлхийн шилдэг брэндүүдийн элч төлөөлөгчид билээ.
Тэдний хувцас, загварын чиг хандлага, дэлхий нийтэд үзүүлж буй нөлөө зэргээс шалтгаалж томоохон брендүүд хамтран ажиллах сонирхолтой байдаг. BLACKPINK-ийн Jennie Францын дээд зэрэглэлийн бренд Chanel-ийн хамгийн нөлөө бүхий элч төлөөлөгчөөс эхлээд тансаг байдлын илэрхийлэл байсаар байна.
Мөн түүний хамтран ажилладаг Tamburins бренд “Perfume Shell X” гэх цуглуулгаа гаргасан бөгөөд кремний төрлийн зөөлөн үнэртнүүд багтсан аж. Тус үйл ажиллагаанд Женни 1055 ам.долларын үнэтэй Jacquemus брендийн "Biasi Draped-The-the-Soulder Mini Dress"-ээр гоёсон байв.
Кремний зөөлөн үнэртэй сүрчигний цуглуулгын танилцуулах арга хэмжээнд Женни сүүн шаргал өнгөтэй, содон даашинз өмссөн нь тун тохирсон харагдаж байв.
Мөр гарсан даашинзыг, ногоон өнгийн нүдний будагтай хослуулж, үсээ сул ороосон нь Женниг илүү дур булаам болгожээ.
Харин соло дуучин Соми саяхан "Dazed Korea" сэтгүүлийн зураг авалтандаа тус сүүн шаргал даашинзыг өмссөн ч огт өөр мэдрэмж төрүүлж байлаа. Соми Louis Vuitton, Prada, Shiseido Korea зэрэг дэлхийн хэмжээний брендүүдийн элч төлөөлөгчөөр ажилладаг.
Тэрээр Jacquemus брендийн уг даашинзыг урт түрийтэй оймс, өндөр өсгийт, болон өхөөрдөм гоёл чимэглэлтэй хослуулж, хүүхэлдэйн киноны дүр мэт хөөрхөн харагдаж байсан юм.
Сүүлийн үед тренд болоод буй “дулаан” төрлийн нүүр будалтаар даашинзаа илүү тодотгожээ.
Эх суравлж: Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх