Netflix өөрийн алдартай амьд үлдэх тоглоомын тухай гарах "Squid Game"-ийн гурав дахь буюу сүүлийн улирал 6-р сарын 27-нд нээлтээ хийхийг баталгаажууллаа.
Шинэ улирлын тухай мэдэгдэлтэй зэрэгцэн Netflix шинээр постер болон хэд хэдэн зураг нийтэлж, үзэгчдэд юу хүлээж байгааг багахан танилцуулжээ.
"Squid Game" нь 45.6 тэрбум вонын шагналын сантай нууцлаг амьд үлдэх тоглоомын тухай өгүүлдэг. Эхний улирал томоохон амжилт олсны дараа "Squid Game 2" Netflix-ийн хамгийн олон хүн үзсэн кино болж нээлтийнхээ долоо хоногт л гэхэд 68 сая үзэлт авч, 92 улсын Top 10 (Англи бус хэл дээрх) цувралуудын жагсаалтыг тэргүүлсэн.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!