2022 оны Кпопын онцлох загварын чиг хандлага: Үслэг, хөвсгөр малгай


Б.Дариа | YOLO.MN
2022-11-23

Солонгосын загварын ертөнцөд кпоп айдолууд /дуучид/ томоохон байр суурь эзэлдэг. Алдартай оддын хувцас, хэрэгсэл, гоёл чимэглэлээс авхуулаад эдэлж хэрэглэж буй бүхэн нь заримдаа хормын дотор зарагдаж дуусаж загварын чиг хандлагыг тогтоох нь бий.  

Тэгвэл 2022 онд, ялангуяа сүүлийн хоёр сарын хугацаанд олон к-поп алдартнууд дуу, үйл ажиллагаа, сурталчилгааны үеэр ийм үслэг хөвсгөр малгайг бишгүй өмсөж буйг анзаарсан уу?

 Энэхүү малгай айдолуудын дунд тренд болж буйг доорх хэдэн жишээгээр баталъя.

2022 онд энэ чиг хандлагыг хамгийн түрүүнд гаргаж тавьсан хамтлаг бол WJSN Chocome ба тэд "Super Yuppers!"-ын сурталчилгааны үеэр өмссөн юм. Мөн fromis_9-ийн Jiwon "DM"-ийн үеэр өмссөн байсан бөгөөд аль аль нь энэ оны нэгдүгээр сард болсон үйл явдлууд билээ.

Үүнээс хэдэн сарын дараа Stray Kids хамтлагийн Han гуравдугаар сард хамтлагийн "MANIAC" дуунд зориулж ийм малгай өмсчээ.

Хэсэг чимээгүй байсны дараа наймдугаар сард IVE хамтлагий Wonyoung "After LIKE" дуундаа үслэг малгай өмссөн нь дахин олны анхаарлыг татав.

Ингээд малгай тренд давлагаа үүсгэж есдүгээр сард NCT Taeyong болон BLACKPINK Jennie нар дуунууддаа өмсөж гарч ирлээ.

Мөн энэ оны шилдэг Rookie хамтлагуудын нэг LE SSERAFIM хамтлагийн Chaewon, Yunjin нар аравдугаар сард хамтлагийн "Antifragile" дуунд өмссөн байна.

Эцэст нь ITZY хамтлагийн Yeji болон Red Velvet хамтлагийн Seulgi, Yeri нар тун удахгүй болох CHESHIRE болон The ReVe Festival 2022 эргэн ирэлтүүддээ өмссөн харагдлаа.

Дулаахан үслэг малгай хүйтэн намар, өвлийн улиралд хамгийн зохицох тренд аж. Та ч бас өвлийн малгайгаа хараахан аваагүй байгаа бол яагаад ийм төрлийн малгай өмсөж үзэж болохгүй гэж? 

Эх сурвалж: Koreaboo

#Загвар