Өмнөд Солонгос аялал жуулчлалын цөм гэхэд хилсдэхгүй. Энэхүү үзэсгэлэнт улсын сэтгэл татам Сөүлд хотод “нүд хужирлах” зүйл олон бий. Тэр дундаа кино, дэлгэцийн бүтээлүүдээрээ дэлхийд танигдсан Солонгост очсон бол алдартай цувралуудыг амилуулсан газарт очиж, дуртай цувралынхаа гол дүр болсон мэт мэдрэмж авахыг хүсэхгүй хүн байхгүй биз ээ. Тэгвэл Сөүл дэх алдартай зураг авалтууд хийсэн газруудыг танилцуулъя.
1. Gyeongbokgung ордон
Кёнбокгун (Gyeongbokgung) нь Жусон гүрний хааны гол ордон юм. Энэ ордон нэг гүрний үед баригдсан таван ордны хамгийн том нь. Кёнбокгун ордны архитектурын төлөвлөгөөнд олон хаалга, хашаа, тасалгаа, гүүр болон бусад барилгуудыг багтаасан. Ордны эргэн тойронд зугаалах явцад цаг хугацаа, орон зайд төөрч мэдэхээр өвөрмөц бүтэцтэй. Дараах кинонуудын зураг авалтыг энд хийжээ.
2. Bukchon Hanok тосгон
Таныг өнгөрсөн үед хүргэж чадах өөр нэг уламжлалт газар бол Букчон Ханок тосгон юм. Баялаг түүхтэй энэ тосгон өнөөг хүртэл хуучнаар үлдэж, жуулчдын очих газар болдог ханок хэмээх солонгос уламжлалт байшингуудаараа алдартай. Та бүхэн тосгоны нарийн гудамжаар алхаж, орчин үеийн өндөр байшингуудын дунд гоо үзэсгэлэнгээ хадгалсаар байгаа эртний архитектурын гайхамшгийг мэдрэх боломжтой. Букчон Ханок тосгоныг дэлгэцийн бүтээлд ихэвчлэн гол дүрүүдийн уулзах цэг болгодог.
3. Yeouido Hangang цэцэрлэгт хүрээлэн
Хан Солонгосын хамгийн алдартай мөрөн боловч тус улсын хоёр дахь том мөрөн юм. Хан мөрний онцлох зүйл бол Сөүлийг дайран өнгөрөхөд байх 12 цэцэрлэгт хүрээлэн. Тэдгээрээс хамгийн алдартай цэцэрлэгт хүрээлэнгийн нэг нь Ёоиду. Тус цэцэрлэгт хүрээлэн нь ногоон талбай, дугуйн зам, гудамжны хоол, E-land гатлага онгоц, завин дээрх кофе шоп, ресторан гэх мэт үзүүштэй зүйл их. Энэ газар нь болзох, найз нөхөдтэйгээ уулзах, гэр бүлээрээ зугаалах, тэр ч байтугай ганцаараа байгальд, чимээгүй байхыг илүүд үздэг хүмүүст ч тохиромжтой.
4. Намсан цамхаг
Уг цамхаг Намсан уулан дээр байрладаг, харилцаа холбоо, ажиглалтын цамхаг. Энэ цамхгийг нийслэлийн хаанаас ч харж болно. Энэхүү дурсгалт газар нь 236 метр өндөр, голдуу ресторан, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүрүүд байдаг. Дээд давхруудад байх ажиглалтын цэг, хүслийн цөөрөм, огторгуйн дурангууд, бусад хүнсний болон бэлэг дурсгалын дэлгүүрүүдтэй танилцах боломжтой. Цамхгийн дээр хосууд хайр дурлалаа цоожлон үлдээдэг гүүр хамгийн алдартай.
5. Cheonggyecheon усан зам
10.9 км урт орчин үеийн олон нийтийн амралт зугаалгын газар. Дайны дараах эдийн засгийн хурдацтай хөгжлийн үед өмнө урсаж байсан голын мөрөөр усан зам байгуулсан томоохон төсөл юм. Энэхүү амралт, зугаалгын газар нь ой моддын дунд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг тул алхах дуртай хүмүүст тохиромжтой. Мөн олон төрлийн хөгжилтэй арга хэмжээ, дэнлүүний баярууд болдог ба хотын төв хэсэгт орших тул олон янзын хорооллуудыг холбосон байдаг.
Эх сурвалж: soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх