Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022” -ын хүлээн авах хугацааг ХОЁР хоногоор сунгалаа.
Голомт банк Монгол Улсын дотоодын их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн 100 оюутныг шалгаруулж, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлсээр 18 дахь жилтэйгээ золгож буй юм.
Дотоодын их, дээд сургуулийг 2023-2024 онд төгсөх оюутнууд мэргэжил харгалзахгүйгээр хөтөлбөрт оролцох боломжтой бөгөөд зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй оюутан залуусын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай.
Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлог. Та бүхэн “Эх орны хөгжилд миний нөлөө, үүрэг оролцоо”, “Дижитал шилжилт” гэсэн 2 сэдвээс сонгож, үзэл бодлоо видео бичлэг, эсвэл эссэ хэлбэрээр илэрхийлж явуулаарай. Мөн сургуулийн болон дүнгийн тодорхойлолтоо хавсаргах шаардлагатай.
Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,500 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
Материалийг аравдугаар сарын 16-ны өдрийг дуустал хүлээн авна.
Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар:
https://student.golomtbank.com/#/ хаягаар өөрийн анкетыг бүрэн бөглөх
1. “ Эх орны хөгжилд миний нөлөө, үүрэг оролцоо”
2. “Дижитал шилжилт” сэдвүүдээс 1-ийг сонгон,чөлөөт контент бэлтгэн хавсаргах
3. Контентын хэлбэр:
a. Видео бичлэг
b. Эссэ бичих
Сонгон шалгаруулалтын үе шат:
Дэлгэрэнгүй мэдээллийг hr@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/, /1777/ утсаар аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх