Суралцах цэцэрлэгт явахаас эхэлдэг гэж үү? Үгүй л болов уу. Хүүхэд төрсөн цагаас эхлэн гэр бүлийнхээ гишүүдийн дуу хоолойг сонсож, хэл яриа үйл хөдлөлийг нь даган дуурайж, ажиглан суралцсанаар эхэлж насан туршид үргэлжлэх үйл явц байх. Харилцан яриа сонсох, өөрийгөө илэрхийлэх гэж оролдохоос авахуулаад, ном уншиж өгөхийг тань сонсох, зураг зурахдаа харандаагаа барьж сурах гээд бүх л алхам тутамдаа суралцаж байдаг аж. Эрт суралцаж эхлэх тусам хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирч тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх ба өөртөө итгэх итгэлийг өсвөр насанд нь нэмэгдүүлдэг байна.
Тэгвэл Лоринэт сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн тухай та сонсож амжсан уу? Энэхүү төсөл нь 0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч болон багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэдтэйгээ хамт ном унших соёлыг түгээх зорилготой аж. “ Үлгэрийн цаг” олон нийтийн аян нь энэхүү төслийн хүрээнд “ Ирээдүйнх нь төлөө 15 минут” уриан дор үйл ажиллагаагаа энэ сарын 6-15 ны хооронд Занабазрын музейд зохион байгуулж байгаа гэнэ. Төсөл ашгийн бус аян ба хүүхдүүдэд монгол зураачид, зохиолчдийн бүтээлүүдийг таниулах зорилготойгоор үзэсгэлэн гаргаж мөн хүүхдүүдтэйгээ хамт унших орчинг бүрдүүлж өдөр болгон үлгэрийн цаг өрнөж байна. Та хүүхэдтэйгээ заавал очих газруудын нэг юм шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх