YOLO.mn “Тэр хэн бэ” ярилцлагынхаа буланд шинэ өнгө төрх, шинэлэг хэв маягаараа дуу хөгжмийн ертөнцийг өнгөлж яваа уран бүтээлч Trishna-г онцолж байна. Ингээд түүнийг хэн болохыг эндээс мэдэж аваарай.
Та бидний сайн мэдэх Trishna нэрээр уран бүтээлээ туурвиж буй залуу артистын жинхэнэ нэрийг Н.Ханбилэг гэх бөгөөд одоо СУИС-ийн дууны инженерийн дөрөвдүгээр курсийн оюутан юм.
YOLO: Нэрээс нь эхэлье. Яагаад Trishna вэ?
- Krishna гээд Энэтхэг бурхан байдаг юм. Надтай их төстэй. Тэр бурхны нэрийн эхний үсгийг өөрийнхөө Ханбилэг гэх нэрийн Х үсгээр солиод Xrishna болгосон ч хэлэхэд их төвөгтэй байсан. Ингээд “Metronome” гээд дуугаа цацахын өмнө Techno хөгжмийн T-г аваад, Trishna болгосон. Сонсголонтой, амархан ч бичигддэг нэр.
YOLO: Trishna-ийн хамгийн анхны уран бүтээл ямар дуу байсан бэ? Яаж бүтэж байв?
- Хамгийн анхны дуу бол Metronome. 2020 оны арван сард Metronome-ийг гарахаас өмнө 4 жил янз янзын урсгал сольж дуу хийж, өөрийн фейсбүүк дээрээ цацдаг байлаа. Надад зохихгүй байсан л даа. Metronome… Иймэрхүү dark trap төрлийн дуу хийх миний мөрөөдөл байсан. Төдийлөн хийж чаддаггүй, бодоод мөрөөдөөд л явдаг. Энэ дуу миний анхны дуу эсвэл сүүлийн дуу байх байсан. Тэгээд л анхны дуу болсон доо.
YOLO: Яагаад сүүлийн дуу болоогүй вэ?
- Надад дуу минь зохисон. Бас хаанаас, хэнээс ч inspiration авах шаардлагагүй, миний дотроос концепт нь ундарч гарч байсан. Дээрээс нь онцлогтой, шинэ урсгал.
YOLO: Анхны дууг нь хүмүүс хэрхэн хүлээн авч байв?
-Хүмүүс бараг сонсоогүй. Шинэ шахуу суваг дээр цацсан болохоор ч тэр үү. Бага багаар дасаж байгаад л Metronome, Patronome-ын дараа SCHIZOPHRENIA-г цацсан. SCHIZOPHRENIA анх зургаан мянган хандалт авахад их баярлаж байсан.
YOLO: Хүмүүс сонсохгүй байхаар болих тухай бодож байв уу?
-Үгүй. Metronome надад хамгийн анх өөрт минь чин сэтгэлээс таалагдаж байсан дуу. Энэ дуундаа хэзээ ч эргэлзэж байгаагүй.
YOLO: Хүмүүсээс шүүмж их ирдэг үү?
-Шүүмжээсээ илүү эерэг сэтгэгдэл их авдаг. Шинэ урсгалыг хүмүүс тэр бүр ямар байх ёстойг сайн мэдэхгүй болохоор зоригтой шүүж чаддаггүй. Анх шүүмж хэлж байсан хүмүүс нь яг энэ урсгалаар дуу хийдэг, сонсдог дэлхийн хэмжээний артистуудтайгаа харьцуулж л хэлдэг байсан. Угаасаа dark trap урсгалаар дуу хийдэг цөөхөн хэдэн артист дэлхийд байгаа. Тун ховор.
YOLO: Жишээлбэл?
-Өө тэгээд л Ghostemane, $uicideboy$, IC3PEAK, BONES., Denzel Curry гээд...
YOLO: Тэр артистуудаас үлгэр жишээ авдаг уу?
- Угтаа тэр хүмүүсээс урам зориг авч, үлгэрлэх боломжгүй артистууд.Элементүүд нь хүнд хэцүү. Хүссэн реппер болгон орилоод байж чадахгүй. Хүн болгон тэднээс урам зориг аваад, дагаж үглээд байж чаддаггүй. Би багаасаа л сонсож өссөн болохоор мэдрэмжээ илэрхийлж дуу хийхэд төстэй болдог байж болох юм.
YOLO:Өөрийнхөө дуунуудыг гурван үгээр илэрхийлбэл?
-Шударга, ядаргаатай, цэгцтэй.
YOLO: Яагаад ядаргаатай гэж?
-Ядаргаатай штээ /шүү дээ/. Ямар ч үед сонсдог дуу биш. Би ч заримдаа өөрийнхөө дууг сонсоод ядардаг. Тухайн цаг үед мэдрэмж нь таарвал л сонсвол гоё. Байнга сонсоод байвал асуудалтай хүн л гэсэн үг байх.
YOLO: Дуунуудаараа юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?
- Миний дуунуудад хамгийн их дурдагддаг сэдэв бол “Карма”. Үйлийн үр, үнэн зөвийн тухай. Бас хэзээ ч шийдэгдэж чадахгүй асуудлуудыг хөнддөг. Тухайн асуудлын цар хэмжээг багасгах, бууруулах л арга хэмжээ авахаас бүр мөсөн хэзээ ч алга болохгүй тийм асуудлуудыг шингээдэг.
YOLO: Хамгийн сүүлийн уран бүтээл “БИДНИЙ НЭГ БОЛ” уран бүтээлийнхээ тухай яриач. Хэр ажил болж өндөрлөв?
- Энэ дуу нэлээн том ажил болж өрнөсөн. SETO-той ч хуучин танил байсан болохоор тийм хэцүү зүйл байгаагүй. U brand-ийн хамт олонтой танилцлаа. Сайхан ажил болсон. SETO бид 2 өөрсдийн хэсгээ өөрсдөө бичиж дуугаа хийсэн. Хэн нэгэн хүний урт лекц семинарыг сонсож, өөрт хэрэгтэйг хайж хүлээж байхын оронд яг хэрэгтэй, гол санааг шингээсэн хоёрхон минутын дууг сонсвол илүү өгөөжтэй байх.
U-д маш олон залуус бий. Ажиллаж, суралцан, амьдарч буй мянга мянган U-н залуус өөрсдийн хүсэл эрмэлзлээр нэгдэж байна. Чамд skateboard-р гулгах, бүжиглэх эсвэл боксоор хичээллэх сонирхол бий юу? Аль эсвэл ямар нэгэн нийгэмлэгт сайн дурын ажилтнаар ажилладаг уу? Чи ямар ч хүсэл сонирхолтой байж болно. U-д маш олон төрлийн сонирхолтой залуус бий. Хэрэв чи тэдний нэг болвол хаана ч бай, юу ч хийсэн U-ийн залуустай үргэлж хамт юм шүү.
Welcome U
Дашрамд дурдахад 14-23 насны залуус өөрийн нэр дээр Юнителийн шинэ дугаар авч U brand-д нэгдсэнээр 6 сарын турш ашиглах дараах бэлгүүдийг өгч байгаа гэнэ.
YOLO: Таван жилийн дараах Trishna хаана байх бол?
- Мэдэхгүй. Тийм айхтар таван жилийн дараахыг харж, санаа зовж амьдрах шаардлага байна уу? Үнэхээр зорилгогүй, хийх зүйлээ ойлгоогүй байгаа хүн тэгж санаа зовж болох байх. Гэхдээ яг хийх зүйлээ олчихсон, хамгийн сайнаараа хийж байгаа хүн таван жилийн дараагаа бодож дарамт авахгүй. Яах вэ, зүгээр одоо бодвол таван жилийн дараа жаахан туранхай байгаасай гэж хүсэж байна. Бусдаар одоо байгаа шигээ байж чадвал л амжилт. Зогсчихвол л ухарч байна гэсэн үг. Бага багаар урагшилж л байх хэрэгтэй.
YOLO: Энэ дуу өөрийнх нь үндсэн урсгал, хэв маягаас хэр өөр байсан бэ?
- Миний үндсэн урсгал л нэлээн хүнд аймар болохоос надад олон дуу бий. Надад хайрын дуу, оркестртой дуу хүртэл байгаа. Би Хөгжим бүжгийг төгөлдөр хуурчийн дипломтой төгссөн болохоор хувирах чадвар сайтай байх. Хүн орой болгон нэг хоолоо идээд байвал аз жаргалгүй. Тэрэнтэй адилхан үндсэн элементээ бариад л, нэг л хэв маягаараа л дуулаад байвал уйтгартай. Миний хийж буй дуунууд нэлээн хүнд шүү дээ. Яг энэ байдлаар олон нийт хүлээж аваад, магадгүй дуртай болсон бол өөр хэв маягийг хүлээж авахгүй, хуучны Trishna хаана байна гэж нэхэх гээд байдаг. Би хүнд зориулж дуу хийдэггүй. Нөхцөл байдалд зориулж дуу хийдэг.
YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.
U brand-ын бас нэгэн сюрприз! Хэрэв чи U brand-ийн шинэ хэрэглэгч болвол дээр дурдсан урамшууллуудаас гадна 7 хоногийн дотор U brand-д байдаг найзынхаа дугаарыг 1484 дугаар руу мессэжээр бичиж илгээвэл найзтайгаа хамт 30GB дата бэлгэнд авах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, чамд 15GB дата, найзад чинь ч 15GB дата тус тус бэлэглэнэ гэсэн үг.
15GB + 15GB = BFF
Тэгвэл энэ бүх бэлгийг авахын тулд “Хэрхэн шинэ дугаар авч, U brand-ийн хэрэглэгч болох вэ?” гэж бодож байна уу? Өөрийн бичиг баримтыг баталгаажуулан, дараах аргуудаар шинэ дугаараа аваарай.
Эцэст нь дуулгахад, U brand-ийн хэрэглэгчдэд эхний 6 сарын дараа ч гэсэн доорх боломжууд үргэлж нээлттэй байдаг шүү.
Welcome U, Бидний нэг бол.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх