Нарийн боовны дэлгүүрээс Grammy-н тавцанд
Ямар нэгэн хэв маягт баригдалгүй, сонирхолтой атлаа давтагдашгүй загварын мэдрэмжтэй хувцасладаг, мөн уран бүтээлээрээ өвөрмөц хэмнэл мэдрүүлдэг дуучин Harry Styles анх 2010 онд The X Factor шоуны шалгаруулалтад орсноор алдар нэрт хүрэх замналаа тавьжээ. Английн Реддитч хотоос гаралтай хэний ч танихгүй нэгэн залууг шоуны продюсер, шүүгч Simon Cowell дөрвөн өөр авьяаслаг залуугийн хамтаар хөвгүүдийн хамтлаг бүрдүүлж оролцохыг санал болгосноор "One Direction" хамтлаг үүссэн түүхтэй.
Тэрээр од болохоосоо өмнө халаасны мөнгө олох зорилгоор нарийн боовны дэлгүүрт ажиллахын зэрэгцээ "White Eskimo" нэртэй панк, поп хамтлагийн гоцлол дуучин байсан ба энэ үедээ дуу зохион хөгжмийн авьяасаа хөгжүүлдэг байсан гэнэ. Harry Styles One Direction хамтлаг тарсны дараа 2017 онд соло уран бүтээлээ цацаж нүд ирмэхийн зуур шинэ өнгө төрхийг бүтээн гарч ирж буй чадварлаг уран бүтээлчээр нэрлэгджээ. Гайхалтай амжилттай өсөж буй дуучин залуу өнгөрсөн онд Grammy-н эзэн болж чадсан билээ.
Жүжигчин болсон нь
Тэрээр 2017 онд соло уран бүтээлийнхээ хажуугаар "Dunkirk" нэртэй Дэлхийн II дайны тухай кинонд энгийн байлдагчийн туслах дүрээр оролцоод амжжээ. Үүнээс хойш 2022 он буюу энэ жил Оскарт өрсөлдөх боломжтой хоёр ч кинонд гол дүр бүтээж, Венецийн болон Торонтогийн кино фестивалиудад нээлтээ хийсэн байна. Түүний гей цагдаагийн дүрийг бүтээсэн “My Policeman” кино энэ сарын 11-ний өдөр Торонтогийн олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийж, тэр даруйдаа тус киноны жүжигчдийн баг Хүндэт шагналын эздээр нэрлэгджээ. Цаашдаа Стайлсыг Оскарт нэр дэвших боломжтой эсэх дээр шүүмжлэгч, сэтгүүлч нар байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Тренд тогтоогч Harry Styles
Дуу хөгжмийн салбарт өөрийн өвөрмөц хэв маяг, хувцаслалтыг авчирч, аль хэдийн өнгөрсөн оны тренд тогтоогчоор нэрлэгдсэн Harry Styles хөгжмийн наадмууд, тоглолтынхоо үеэр ямар хувцастай гарч ирж гайхшируулах нь олны хүлээлт үүсгэдэг.
2020 онд Harry Styles Beauty Papers сэтгүүлийн нүүр хуудасны хар цагаан зураг дээр Gucci-гийн лофер болон торон триконоос өөр юу ч өмсөлгүй гарсан нь олны анхаарлыг ихэд татаж байв. Мөн сэтгүүл доторх бусад зургууд дээр Harry тод нүүр будалт хийсэн байдаг.
Harry уг зургаа хүний энэрэнгүй зан чанар, сайхан сэтгэлтэй холбожээ. Harry өөрийн Fine Lines цомогт багтсан "Treat People With Kindness" дууг дурдан хүмүүсийг бие биедээ энэрэнгүй хандахыг уриалсан байна.
"Treat people with kindness гэх хэллэг нь өөрөө шинэ нээлт, хувьсгал гэсэн үг ба энэ нь сайхан сэтгэл чамайг хэн ч байсан, юу ч болсон, ямар ч байсан хамаагүй дэлхийг илүү энэрэнгүй газар болгох хүч чадалтай гэсэн утгыг агуулах уриалга" хэмээн сэтгүүлийн Instagram хуудсанд бичиж байжээ.
Ингээд 2021 онд загварт хүйс хамаарахгүй гэдэг ойлголтыг түгээж, хэвшмэл хувцаслалтыг эвдсээр ирсэн дуучин Harry Styles-ийн “Pleasing” нэртэй гоо сайхны брэнд хамгийн анхны цуглуулгаараа хумсны будаг болон нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд гаргав. Түүнтэй зэрэгцэн тэрээр Dazed сэтгүүлийн 2021 оны өвлийн дугаарын нүүрийг чимсэн байна. Ингэхдээ тэрээр этгээд, зоригтой, өнгөлөг гэх үгсээр төгс тодорхойлогдох хувцаснуудаар гоёсон бөгөөд хумсаа өөрийн Pleasing брэндийн будгаар буджээ.
Мөн загварын хайлтын Lyst платформ нь жил бүр интернэтийн хайлтаараа тэргүүлсэн бүтээгдэхүүн, брэнд, үүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тайлан гаргадаг уламжлалтай ба тухайн онд хэрэглэгчдийн худалдан авалтад хамгийн их нөлөөлж буй хүмүүсийн нэгээр Harry Styles тодорсон юм.
Тэрээр хэдхэн өдрийн өмнө Нью-Жерси мужийн Ньюарк хотод дуу, хөгжим, энтертейнментийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Video Music Awards 2022 шагнал гардуулах ёслолоос “As It Was” дуугаараа "Шилдэг поп уран бүтээл" шагналыг хүртжээ.
Harry Styles-тай уулзуулах "Ёндоо"
Тэгвэл "X factor"-с төрөн гарсан алдарт дуучин, амжилттай жүжигчин, хувцас загварын "акул"-тай уулзуулах Бразилд долоо хоног хосоороо аялангаа Harry Styles-н тоглолтыг үзэх супер шагналтай, өөр 20 мянга гаруй шагналын сантай сугалаатай хөтөлбөр Юнивишн дээр эхэлжээ. “Тоглолттой бэлэгтэй кино” цэсээс кино түрээслэн үзэх бүрд нэг оноо цуглуулж, хоёр оноогоор хүрд эргүүлэн Anker Nebula проектор, Bose BT 300 чанга яригч, киноны футболк, даавуун цүнх зэрэг бэлгээс шууд хүртэх боломжтой аж. Дээрх цэсээс кино үзэхээс гадна дурын кино багц идэвхжүүлэн нэг оноо авч болно. Нэг удаа хүрд эргүүлэхэд хоёр оноо шаардлагатай бөгөөд супер шагналын төлөө нэг оноогоор өрсөлдөх юм. Ирэх сарын 19 хүртэл хэдэн ч кино үзэж, хэдэн ч удаа хүрд эргүүлж болно гэнэ шүү.
Harry Styles-ын тоглолтыг үзэж, Бразилд аялах нэг азтаныг ирэх сарын 21-нд Юнивишний фэйсбүүк хуудсаар лайв тодруулах аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх