Хүн төрөлхтнийг саранд хүргэх Artemis I пуужингийн нислэг ахин хойшиллоо


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2022-09-05

Хүн төрөлхтнийг саран дээр ахин алхуулах зорилготой Artemis хөтөлбөрийн анхны нислэг болох Artemis I хоёр дахь удаагаа  хойшилжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон эхний оролдлогын үеэр гарсан түлшний алдагдал энэ удаад дахин тохиосон бөгөөд одоогоор хэзээ дараагийн оролдлогоо хийх нь тодорхойгүй байна. Эдгээр оролдлогууд бүгд нисгэгчгүй бөгөөд амжилттай болсон тохиолдолд 2025 онд сар луу сансрын нисгэгчид явах боломж бүрдэх юм.

Artemis I нь NASA-ийн зохион бүтээсэн хамгийн хүчирхэг SLS пуужин болон пуужин хөөргөх системийг ашиглаж байгаа бөгөөд энэхүү хослол Orion сарны хөлгийг саранд хүргэж чадах цор ганц систем юм. SLS хүн төрөлхтний 50 жилийн өмнө хүрсэн саранд хүрээд зогсохгүй цаашлаад Ангараг гариг хүрэх зорилготой байгаа билээ. Artemis I амжилттай хөөрсөн тохиолдолд Orion сарны хөлөг сар гаруй хугацааг сарыг тойрон өнгөрүүлж улмаар Номхон далайд унах юм.

#Технологи