Дэлхийн бүх улсад хов живийг таатай хүлээж авдаггүй. Гэвч дэмий ярианууд бидний амьдралд чухал нөлөөтэй байдаг байна.
Зарим нь үүнийг огт тоохгүй өнгөрдөг бол улс төрд ийм ярианууд ихээхэн ач холбогдолтой.
Англиар gossip (хов гэсэн утгатай үг) хэмээн бичиж, гүүглд зургаар хайлт хийхэд нийт илэрцийн 62 хувь нь эмэгтэйчүүдийнх байжээ. Долоон хувь нь эрэгтэйчүүдийн, 31 хувь нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хамт харуулсан зургууд байсан байна. Гэвч судалгаа эрчүүд ч эмэгтэйчүүдийн адил хов ярьдаг болохыг баталжээ.
Сонирхолтой нь хэл бий болохтой зэрэгцээд цуу яриа үүссэн байна. Сэтгэл зүйч Робин Дунбар хүмүүс хоорондоо хов ярихын тулд хэл яриагаа хөгжүүлсэн гэж үздэг.
Шивэр авир ярианаас хүмүүс хэнд итгэж, хэнд итгэж болохгүйг, хэн бэлэнчлэх дуртай, хэн онгироо зэргийг мэдэж болно. Ийм богино ярианууд заримдаа эерэг нөлөөтэй, нийгэм нэгдэн нийлэхэд хувь нэмэр оруулж, аливаа хуваагдлаас сэргийлдэг байна.
Үгийн гарлыг хөөвөл gossip ni Дундад зууны үеийн godsibb буюу хамаатан, төрөл, садан, загалмайлсан эх/эцэг гэсэн утгатай үгээс гаралтай. Мөн төрөх үед эхийн хажууд байж, тусалсан эмэгтэйг godsibb гэж нэрлэдэг байжээ.
Цагийн явцад энэ үгийг өөрөөр бичдэг болсны сацуу утга нь ч өөрчлөгдөж, найз, таньдаг хүнийг илэрхийлэх болжээ. Харин одоо хов зөөгч, хов жив гэсэн утгатай.
16-18-р зуунд Европт болсон чөтгөрийн ав буюу зарим эмэгтэйчүүдийг чөтгөр хэмээн үзэж цаазлах хүртэл хов жив сөрөг утга агуулдаггүй байв. Учир нь гэмгүй эмэгтэйчүүдийг ид шидтэй хэмээн гүтгэхэд ам дамжсан яриа гол нөлөө үзүүлжээ.
Уэстминстэрийн их сургуулийн судлаач Кэтрин Уэдингтон эрэгтэйчүүдтэй ярилцлага хийх замаар цуу үгний талаар ямар ойлголттой байдгийг судалжээ. Түүний асуултад хариулсан эрчүүд “Би хов ярьдаггүй. Гэхдээ...” хэмээн яриагаа үргэлжлүүлж байжээ.
Тэд улс төрийн зорилгоор цуу дэгдээсэн талаар олон жишээ хуваалцсан байна. Мөн хов жив гэлгүй ажил дээрх яриа, хурлын дараах яриа, хонгилд болсон яриа гэх үгсийг түлхүү хэрэглэжээ.
Амралтаа дуусгаад ажилдаа орсон хүмүүс “Ажлаар юу байна даа” гэж асуух нь элбэг.
Хэн ч “Сүүлийн үеийн хов жив юу вэ” гэж асуудаггүй. Гэхдээ энэ хоёр асуултын зорилго нь адилхан.
Мөн хүмүүс ажлын байранд далдуур яриа тараадаг нэгнээ “бусдыг сайн сонсогч, бүх хүнтэй сайн харилцаатай” гэх мэтээр дүрсэлжээ.
Судлаач Кэтрин Уэдингтон"Хов, байгууллага, ажил” номдоо АНУ-д өрнөсөн #MeToo хөдөлгөөнийг иш татсан байна. Холливуудын нэр хүндтэй продюсер залуу жүжигчин бүсгүйчүүдтэй ёс зүйгүй харилцдаг тухай яриа кино ертөнцөд хэдийнэ тархсан байжээ. Гэвч хэн ч арга хэмжээ аваагүй. Иймд ажлын байран дээрх зарим яриа чихнийхээ хажуугаар өнгөрөөлгүй, асуудлыг илрүүлэхэд хов яриа нэмэртэй байж болох гэнэ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх