Шударга ёс бол миний гоёо


YOLO.mn | YOLO.MN
2024-11-06

“Сайн иргэн” аяныг ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчдын дунд энэ сарын 5-наас арванхоёрдугаар сарын гуравны хооронд зохион байгуулахаар боллоо.

Тус аян “Шударга ёс бол миний гоёо” уриан дор явагдах бөгөөд Авлигатай Тэмцэх Газар, Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Ерөнхий газар, Монголын Сурагчдын холбоо хамтран зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд хийгдэх ажлууд:

  1. “Сайн иргэн” сургалтыг сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, багш, сурагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
  2. Цахим орчинд эерэг мэдээлэл түгээх уриалгыг сурагчдын дунд өрнүүлэх /10 өдөр 10 эерэг мэдээллийг сурагчид оруулна./
  3. Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлан таниулах
  4. Сургуулиуд дээр арванхоёрдугаар сарын 3-ны дотор шударга ёсны агуулга бүхий “Миний баатарлаг түүх” зохион бичлэг, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, өдөрлөг зохион байгуулах, сурагчид баатарлаг үйлсийн талаар зохион бичлэг, видео хийх бөгөөд тухайн видео, зохион бичлэгийг сургуулийн хүндэтгэлийн буланд байрлуулах
  5. Шударга ёсны агуулга бүхий видео бичлэгийг хичээл эхлэхээс өмнө сурагчид “Нэг минут нэг боловсрол” уриатайгаар үзүүлнэ. Нийт 30 өдөр хичээл эхлэхээс өмнө сурагчдад эх оронч үзэл болон шударга ёс, сайн үйлсэд уриалсан агуулга бүхий контентыг үзүүлнэ.
  6. 5-12 дугаар ангийн сурагчид “Шударга ёс бол миний гоёо” сэдэвтэй захиаг найзууд болон ээж, аав, гэр бүлийнхэн, багш нарт зориулан бичнэ.
  7. “Шударга ёс бол миний гоёо” шударга ёсны талаар reel болон зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах ба сурагчид найзуудаараа болон анги хамт олноороо оролцох бөгөөд шилдэг бүтээлийг шалгаруулан олон нийтэд танилцуулна.

#шударга ёс #Шударга ёс бол миний гоёо