Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын дотооддоо хөгжүүлсэн “Danuri” нэртэй сарыг тойрох хөлөг задгай сансарт амжилттай гарлаа.
Тус хөлгийг SpaceX-ийн Falcon 9 пуужин АНУ-ын Флорида муж дахь станцаас хөөргөжээ. Danuri хөлөг задгай сансраар дөрвөн сар гаруй аялж, энэ оны арванхоёр сарын дунд үеэр сарны тойрог замд орох аж. Ийнхүү сарны гадаргаас 100 гаруй км зайнаас нэг жилийн хугацаанд судалгаа, шинжилгээ хийх гэнэ. Хэрэв уг ажиллагаа амжилттай болбол Өмнөд Солонгос сарыг судалсан долоо дахь орон болж сансар судлалын түүхэнд нэрээ мөнхлөх юм байна.
Нийтдээ 700 орчим кг жинтэй уг хөлөгт зургаан өөр төрлийн төхөөрөмж байгаа бөгөөд тэдгээрийн нэгээс бусдыг нь Өмнөд Солонгосын 60 орчим судалгааны байгууллага болон их сургууль хамтран зохион бүтээжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сукёол уг хөлөгт маш өндөр найдлага тавьж байгаагаа мэдэгдэж “Манай улс сансрын эдийн засгийн тоглогч болох эхлэл тавигдлаа” хэмээжээ.
Сансрын эдийн засаг гэдэгт сансар судлал цаашлаад дэлхий дээр ховор байдаг түүхий эд, нөөц баялгийг сансраас олж илрүүлэх, тэдгээрийг ашиглах технологийг хөгжүүлэх зэрэг ойлголтууд багтдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх