NASA өчигдөр James Webb телескопын илгээсэн шинэ зураг болох Cartwheel галактикийн өнгөт зургийг танилцууллаа.
Уг галактикийг 1941 онд нээн илрүүлсэн бөгөөд хэлбэрээс нь болж “Cartwheel” буюу тэрэгний дугуй гэж нэрийджээ. Уг галактик нь хоёр галактикийн мөргөлдөөнөөс үүссэн учир хоёр давхар бөгжтэй байдаг аж. Дотор талын бөгж нь асар их хэмжээний халуун тоос агуулах ба зарим тод хэсэгтээ залуу оддыг бөөгнөрлийг агуулдаг байна. Харин гадна талын бөгж нь 440 сая жилийн өмнөх мөргөлдөөнөөс хойш тэлсээр байгаа бөгөөд тэлэх замдаа шинэ оддыг бий болгодог. Энэ төрлийн гадуураа бөгжтэй галактикууд сансар судлалд ховорт тооцогддог байна.
Мэргэжилтнүүд 500 сая гэрлийн жилийн тэртээ орших Cartwheel галактикийг өмнө нь манай Сүүн зам шиг энгийн галактик байсан гэж үздэг бөгөөд өмнө нь болсон мөргөлдөөний улмаас ирээдүйд ч гэсэн хэлбэр дүрсээ тасралтгүй өөрчилсөөр байх болно гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх