Евро-2024 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсад үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гарагт Дортмунд хотод болсон F хэсгийн тоглолт Португал-Туркийн тэмцээнээр үргэлжилсэн бөгөөд тоглолтын үеэр Кристиану Роналдугийн фэн 10 гаруй насны хүү хамгаалалтыг сэтлэн багийн ахлагч Роналдуг чиглэн талбайд дундуур байдаг хурдаараа гүйж, Роналдутай сельфидэж амжлаа.
Сандлын араас гэнэт гарч ирэн багийн ахлагчийг чиглэн гүйсэн улаан өмсгөлтэй хүүг Роналду инээмсэглэн угтаж, зураг татуулжээ.
Хамгаалалтын албаныхан хүүг барих гэж талбай дундуур хөөсөн боловч мөрөөдлийн тамирчинтайгаа сельфидэж чадсан хүү гар утсаа атган хамгаалалтынхнаас зугтсаар талбайгаас гарсан.
Энэ тэмцээнийг үзэхээр стадион дүүрэн цугласан хөлбөмбөг сонирхогчид авхаалжтай сэргэлэн хүүг өхөөрдөн дэмжиж байсан агаад энэ дүрс бичлэг дэлхий даяар түгж, Евро-2024 тэмцээнийг тойрсон дуулианы нэг болж байна.
Энэ тэмцээнд Португал Туркийн тэмцээнд Португал 3:0-ийн харьцаагаар Туркийг буулган авсан юм.
Португалийн дасгалжуулагч Роберто Мартинез "Хамгаалалт өндөр түвшинд байгаа хэдий ч хөгжөөн дэмжигчид талбайд гарвал тоглогчид зугтах аргагүй" гэж хэлжээ.
Тэмцээний хоёрдугаар хагас болон сүүлийн шүгэл үлээсний дараа хэд хэдэн хөгжөөн дэмжигч 39 настай супер одтой зураг авахуулах гэж талбайд гарснаас тоглолт тасалдсан байна. Хөгжөөн дэмжигчдийн энэ үйлдлийг супер од таагүй хүлээж авсан байна. Роналдугийн фэн "сэльфи анчид" дасгалжуулагч Мартинезийн сэтгэлийг зовоож байна гэж Al Jazeera мэдээлэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх