“Vogue” сэтгүүл дижитал хувилбарынхаа тусгай дугаартаа Украины тэргүүн хатагтай Олена Зеленськаг онцолж, түүний нөхөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленський нар дайны үед хэрхэн аж төрж буй, тэдний гэрлэлт, хамтын амьдралын түүх, Украины ирээдүйг хэрхэн мөрөөдөж буй талаар нь ярилцжээ.
“Vogue” сэтгүүлийн сэтгүүлч Рэйчел Донадиогийн нийтлэлд “Дайны цаг үед тэргүүн хатагтай нар хэрхэж байсан тухай туурвил байдаггүй. Харин үүнийг Украины тэргүүн хатагтай Олена Зеленська бичиж буй. Инээдмийн зохиол бичиж, үргэлж хөшигний цаана байхыг илүүд үздэг байсан түүний нөхөр хошин шогийн жүжигчин Владимир Зеленський Ерөнхийлөгчөөр сонгогдож улсынхаа хувь заяаг тодорхойлохуйц нэр хүндтэй нэгэн хэдийнээ болсон.
Хоёрдугаар сарын 24-нд Орос улс Украин руу довтолсноос хойш Олена Зеленська энэ эмгэнэлт үйл явдлын гол цөмд байгаагаа хүчтэй мэдэрч эхэлжээ.
Би түүнтэй бороотой бүрхэг өдөр уулзсан юм. Агаарын довтолгооны дуут дохио хангинаж байсан ч Киев хотын кафе хөл хөдөлгөөнтэй байв. Түүний гэрэлтсэн царай, ногоон хүрэн өнгөтэй нүд нь Украинд өрнөж буй үйл явдал, үүнээс үүдсэн сэтгэлийн мэдрэмжүүдийг өгүүлэх шиг санагдав. Түүний харц уй гуниг, хагацал, харуусал, аз жаргалтай, аюулгүй амьдарч байсан үеийн дурсамж, хэзээ ч мятаршгүй үндэстнийг оршин тогтоогч бахархлын гол цөмийг нуух шиг...
“Миний амьдралын хамгийн аймшигтай, хар дарсан зүүд шиг цаг хугацаа өнгөрч байна. Бүх Украинчуудын хувьд адилхан байх. Үнэнийг хэлэхэд ийм нөхцөл байдалд биднийг сэтгэлдээ юуг мэдэрч байгааг хэн ч сайн ойлгохгүй гэж бодож байна” хэмээн Олена Зеленська төрөлх хэлээрээ хэлснийг орчуулагч дамжуулав.
Түүнд юу урам зориг өгдгийг асуухад Украины ард түмэн хэмээсэн юм. Түүнчлэн “Бид ялалт байгуулахыг тэсэн ядан хүлээж байна. Ялна гэдэгтээ ч эргэлзэхгүй байгаа. Энэ л биднийг тууштай тэмцэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл" гэв” хэмээн бичжээ.
Эх сурвалж: Vogue.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх