Сувилагчийн дүр эсгэн Калифорнийн эмнэлгээс нярай хүүхэд хулгайлахыг завджээ


Сондор | YOLO.MN
2022-07-25

23 настай Жезенеа Мирон төрөх эмнэлгээс нярай хүүхэд хулгайлахыг завдсан тул хүүхэд хулгайлсан хэргээр баривчлагджээ.

Тэрбээр долоодугаар сарын 14-нд эмнэлэгт шинээр ажилд орсон сувилагчийн дүрээр нэвтэрч, нярай хүүхдийн тасаг руу орох боломжтой болсон гэж цагдаагийн албанаас хэлжээ.

Жезенеа өвчтөний эмнэлгийн өрөөнд орж, өөрийгөө сувилагч хэмээн танилцуулаад шинэ төрсөн нярайг нь авахыг оролдсон байна. Хэргийн газраас зугтаж байсан Миронтой эмнэлгийн ажилтнууд нүүр тулсан гэж хэвлэлд мэдээлжээ.

Аз болоход энэхүү үйл явдлын улмаас эх хүүхэд хоёрт хохирол учраагүй гэж NBC Los Angeles мэдээлэв. Албаныхан түүний хулгайн үйлдлийн цаад учир шалтгааныг мэдээлээгүй байна.

Өмнө нь түүнийг хүүхэд хулгайлсан хэргээр яллагдагчаар татаж байсныг шоронгийн бүртгэлээс харж болно. Тэрбээр нэг сая ам.долларын батлан даалтад гарч байв.

Мирон Ларри Д.Смитийн хорих ангид байгаа бөгөөд шүүх хурал ирэх мягмар гарагт болно.

Эх сурвалж: NBC

#Мэдээ