Холливудын жүжигичн Брэд Питт, Гвинет Пэлтроу хоёр саяхны нэгэн ярилцлагадаа хоёр биеэ хайрласан хэвээр байгаагаа илэрхийлжээ.
Гвинет Пэлтроу, Брэд Питт нар 1997 онд салсан ч найзуудын бат бөх харилцаагаа хэвээр хадгалан үлджээ. Тэд саяхан Goop вэбсайтад хамтдаа өгсөн ярилцлагадаа өмнөх харилцааныхаа талаар эргэн дурсжээ. Гвинет Брэдтэй 1994-1997 оны хооронд өнгөрүүлсэн цаг хугацаа нь хүн амьдралд "зөөлөн байх" хэрэгтэй гэдгийг олж мэдэхэд нь тусалсан гэжээ.
Тэд нүдэндээ баярын нулимстайгаар сүй тавьж байсан ч эцэст нь салахаар шийдсэн талаараа дурссан байна. Мөн Гвинет Пэлтроу 2002 онд нас барсан аав нь Питтэд ямар нөлөө үзүүлсэн талаар "Харамсалтай нь бид гэрлээгүй хэр нь чи яагаад аавд минь тийм их хайртай байсан юм бэ?" гэж асуужээ. Мөн Гвинет Брэдтэй гэрлэнэ гэж боддог байсан талаараа ч ний нуугүй хэлжээ.
Питт тэдний одоогийн харилцааны талаар ярихдаа, "Чи бид хоёр ийм сайхан найзуудын харилцаатай байгаа нь үнэхээр таатай байна. Би чамд хайртай” гэхэд Гвинет "Би ч бас чамд маш хайртай” гэжээ.
Хэсэг хугацаанд эргэлзэж байсан ч Питт дараа нь найруулагч, продюсер байсан аавтай нь холбоотой асуултад хариулав. Тэрээр Пэлтроу болон түүний аавын хандлага, бие даасан байдал адилхан гэдгийг онцлоод зургаан хүүхдийн эцэг хүний хувьд түүнийг маш сайн аав байсныг нь магтжээ.
Пэлтроу, Питт нар олон жил үерхээгүй ч нэг нэгнийхээ талаар олон нийтэд үргэлж сайшааж, магтдаг байсан юм.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх