Жүжигчин Амбер Херд NBC телевизийн хөтлөгч Саванна Гутрид өгсөн ярилцлагадаа шүүх хурал болон өөрийн сэтгэгдлийн талаар ярьжээ.
Шүүх түүнийг экс нөхөр Жонни Деппийг гүтгэсэн болохыг тогтоосноос хойш бараг хоёр долоо хоногийн дараа Эмбер Херд түүнд хайртай хэвээрээ байгаагаа ярилцлагын үеэр хэлжээ.
Тэрбээр “Би мэдээж түүнд хайртай. Би түүнд бүх зүрх сэтгэлээрээ хайртай байсан, одоо ч хайртай. Надад түүнийг гэх ямар ч муу санаа байхгүй" гэж NBC News-д өгсөн тусгай нэвтрүүлгийн ярилцлагадаа хэлжээ. Нэвтрүүлгийг хэсэгчилж гаргаж байгаа бөгөөд энэ пүрэв гарагт NBC телевизээр төгсгөлийн хэсэг гарах юм.
Мөн Амбер "Би хөндийрсөн харилцаагаа сэргээхийн тулд чадах бүхнээ хийсэн. Гэхдээ би чадаагүй ч муу санаа өвөртлөөгүй. Үүнийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгох байх. Ойлгоход хэцүү эсвэл амархан ч байж магадгүй юм. Хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайртай байсан хүн л үүнийг ойлгоход амархан байх болно" гэжээ.
Херд шүүх хурлын үеэрх мэдүүлэгтээ өөрийн нийтлэлийг бичих сэдэл нь тухайн үед бүрэн хүчээ авч байсан #MeToo хөдөлгөөнд дуу хоолойгоо хүргэх явдал байсан гэж байв. Хөтлөгч Савана түүнээс "Эрх мэдэлтэй, хүчирхэг хүмүүсийн зарим нь өөрийн үйлдсэн далд хүчирхийллээс болж ажлаасаа халагдаж, ажилгүй болж байна. Чи Жонни Деппт ийм зүйл тохиолдохыг хүссэн үү?" гэхэд Херд "Мэдээж үгүй. Энэ миний зорилго огт байгаагүй” гэжээ.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх