Токсик найзыг таних 6 арга


Б.Дариа | YOLO.MN
2022-06-13

Чамд үргэлж сэтгэл түгшээж, онцгүй зан гаргаж байдаг, тэр хүнтэй харилцах харилцаанаасаа ихээхэн дарамт стресс авдаг, хамт байснаараа ядарсан мэт мэдрэмж өгдөг тийм найз бий юу? Бидний ихэнхид нь ийм токсик /хортой/ зан чанартай нэг эсвэл нэлээн хэдэн найз байдаг ч тэднийг ялгаж танилгүй, ямар хор уршигтайг мэддэггүйггээс харилцаагаа таслаж чаддаггүй тохиолдлууд бий. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр токсик найзыг таньж болох “6 арга”-ыг танилцуулах болно.   

1.Нэг нь л сэтгэл гаргадаг

Чамд тэр хүн хэрэгтэй үед хажууд тань хэзээ ч байдаггүй хэр нь өөрт нь чиний хэрэг гарсан үед гэнэт гарч ирдэг бол энэ анхааруулах дохио мөн. Нэг нь л илүү их сэтгэл гаргаж буй мэдрэмж авч найзууд хэр нь “өнчин хайр” мэт харилцаа үүсгэх нь тохиромжгүй. Тэр хүн чиний хэрэгцээнд хайхрамжгүй ханддаг бол харилцаандаа эртхэн засаж залруулах арга хэмжээ авах нь дээр.

Тэд чи таалагдсанд биш чамаас ямар нэгэн зүйл хүсч байгаа учраас найз. Жишээ нь тэр чамд өөрт нь тулгараад буй нэгэн асуудлыг хэлж ярилцсан ч чамд тэр асуудалд хандаж туслах ямар ч боломж байхгүй бол тэр агаарт замхарч алга болно.

Эрүүл харилцаа зөвхөн хайр дурлал биш найз нөхдийн хооронд ч хоёр хүнээс хоёулангаас нь сэтгэл гаргаж байх ёстой. Ингэж тэнцвэртэй байж чадсанаар бат бөх найзын холбоос үүснэ.

2. Хил хязгаар ч тэднийг зогсоож чадахгүй

Хил хязгаар гэдэг зөвхөн харилцаан дээр ч бус чи тэдэнтэй харилцахдаа хүрч болох хягзаар, хүмүүсийн харилцаандаа татсан шугам, хүндлэх ёстой хэм хэмжээ гэдгийг бид бүгд мэднэ. Харин токсик хүмүүс тэр шугам, хил хязгаар, хувийн орон зайг мэддэггүй. Зарим нь бүр мэдэрдэг ч үгүй. Хэрэв тэр хүн үүнийг хийх нь чамайг ямар нэгэн байдлаар зовоож, чамд хор учруулна гэдгийг мэдэж байж хийсээр байх нь үнэхээр санаа зовдоггүй, шугам давагч “даварчихсан” найз юм.

Найз чинь янз бүрийн шалтгааны улмаас ийм зүйл хийж болно. Жишээлбэл өөрийгөө тантай өрсөлдөж байгаа гэж бодон танд огт сэрэмжлүүлэхийг хүсээгүй эсвэл зүгээр л таныг албаар гомдоохыг хүссэн байж болно. Хэрэв ийм төрлийн үйлдлийг нь чи тэдэнд буруу гэж хэлвэл эсрэгээрээ чамайг муу хүн мэт харагдуулж чадах хүмүүс. 

3. Зөвхөн тэдний тухай л 

Ийм шинж чанартай хүмүүс байнга анхаарлын төвд байхыг хүсдэг. Тэд өөрсдийнхөө төлөө л бүтээж, амьдралынхаа түүхийг бахдалтайгаар ярьдаг.  Эдгээр хүмүүс “Би” төвтэйгөөр таны үзэл бодлыг огт харгалзаж үзэхгүйгээр шийдвэр гаргах болно.

Тэд чамайг ингэ тэг гэж шаардах нь чамайг ядрааж, стресстүүлдэг. Харилцаандаа зөвхөн өөрийгөө л сайрхаж ярихаас чамайг ярихыг сонсохыг хүсэхгүй. Ийм найзтайгаа үргэлж хамт байх нь  өөрийгөө нээхэд улам хэцүү болж, өөртөө итгэх итгэл салхинд замхарч одно. Энэ бол өөрийн “Амар тайван байдал, аз жаргалын төлөө аль болох тэр хүнээс хурдан холдож, өөрийгөө хайрлаж сурахгүй бол болохгүй нь” гэсэн дохио юм. 

4, Яг л галзуу хулгана дээр байгаа юм шиг, гэхдээ чи ёроолд нь гацчихаж

Дээр дурдсанчлан токсик найз тоглоом шоглоом хийхдээ үргэлж өөрөө “дээр” нь байх болно. Яг л та хоёр галзуу хулгана дээр суугаад тэр хүн тоглоомын дээд хэсэгт гарчихсан, харин чи ёроолд нь гацчихсан мэт мэдрэмж төрөх болно. Магадгүй чи эл үйлдэлд нь дасан зохицсон байж болох ч үргэлжлээд байвал өөрийнхөөрөө байхад улам л хэцүү болсоор байна. Ийм хүнтэй найз байх нь чиний сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Тэдний дэргэд байхад чи л буруутай мэт санагдаж, чиний бүх л зүйл болж бүтэхгүй, муухай байгаа мэт мэдрэгдэнэ шүү дээ.

Зарим хүмүүс ийм төрлийн найзуудаасаа амжилттай холдож чаддаг болов ч зарим нь өөртөө шинэ дадал зуршил, зан чанар суулгадаг. Гэхдээ энэ нь мөн л токсик найздаа таалагдахын тулд хийж буй үйлдэл юм.

5. Чи бол тэдний хувийн өдрийн тэмдэглэл

Токсик байх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгадаггүй, нөхөрлөл олон янз байдаг бөгөөд хэн ч тийм зан чанартай байж болно. Ийм зан чанартай хүмүүс чамайг хувийн өдрийн тэмдэглэл болгон ашиглаж, амьдрал, зовлон бэрхшээлийнхээ талаар ярьж, чамд хамаг зовлонгоо гомдоллодог хүмүүс юм. 

Хэдийгээр чи тэдний төлөө маш их зүйлийг хийсэн ч тэдэнд хамаагүй, гомдоллосоор л байх болно. Тэд өөрсдөө л ярина, харин чи зөвхөн сонсох үүрэгтэй. Чи тэднийг юу туулж байгааг нь сонсож ямар нэгэн зүйл хэлэхийг хүсэв ч чадахгүй. Учир нь чи бол зөвхөн “Сонсогч”.

Үүнээс харвал чи тэднийг найз гэж үздэг ч тэд чамайг найз шигээ харьцахгүй байгаа нь шударга бус биш байна гэж үү?

6. Тэдний хариуцлага тэднийх биш

Нийтлэл эхлэхэд л чиний хамгийн түрүүнд бодсон хүн, хүмүүс гэмт хэрэг хийж баригдаагүй л бол өөрсдийн буруу үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх маш дургүй. Магадгүй чамайг өөрийн буруу үйлдэлд хариуцлага хүлээлгэх гэж оролдох болно. Өөрсдийн бурууг ухамсарлаж, хариуцлага хүлээх чадвар сул, чамайг юу мэдэрч байгааг харгалзаж үзэхгүй байх нь тэднийг тийм өчүүхэн хүмүүс гэдгийг хэлээд өгнө. Тиймээс тэдэнтэй нөхөрлөхөд маш хэцүү байх болно. Өөрийн бурууг хүлээж чадахгүй, өөрийнхөөрөө зүтгэж, үргэлж чамайг буруутайгаар мэдрүүлэх нь чамд маш их дарамт өгнө.

Шийдэл: Тэднээс холдох эсвэл ярилцаад үз

Чамайг ямар нэг зүйл хийх хүртэл токсик хүмүүс ийм зан чанар гаргахаа зогсоохгүй. Тэд өөрсийн сэтгэл ханах хүртэл чамайг үгээг идэж, эвдэж, гомдоох болно. Ийм л өөртөө хайртай, хувиа хичээсэн хүмүүс. Тэд бусдын нүдэнд дээр эерэг нэр хүнд, имиджийг хадгалахын тулд чамайг өөртөө давуу байдлаар ашиглан, чамд сөргөөр нөлөөлөх байсан ч юуг ч хийх болно.

Тэгэхээр бидэнд хоёр зам байна. Эхнийх нь тэднийг орхиж, холдох эсвэл тэдний нөхцөл байдал, өөрийн мэдрэмжийнхээ талаар ярилцаж болно. Хэрэв найзад чинь жаахан ч гэсэн өөрчлөгдөх боломж байвал хэлэхэд хэзээ ч оройтохгүй. Тодорхой хэмжээгээр тэдэнтэй найз байж болох ч чиний шугамыг үргэлжлүүлэн давсаар байвал тэднээс зайгаа авахаас өөр аргагүй юм шүү. 

Эцэст нь токсик найзаасаа холдохоос битгий айгаарай. Тэднээс өөрийгөө хамгаалж холдох, эсвэл нөхцөл байдлыг залруулах ямар нэгэн зүйл хийх нь дараа нь чамд маш их ашиг тустай байх болно.

Эх сурвалж: Brightside

#Сэтгэл зүй