"Тэр хүүхдийн ээж манай ээжтэй танилцъя гээд байх юм"


ССҮТөв | YOLO.MN
2016-11-14

ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ wink

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр хүүхдийн ээж манай ээжтэй танилцъя гээд байх юм

Гэхдээ би ээжтэйгээ сайн найзынхаа ээжийг танилцуулаад найз болгомоор л байна. Гэвч ээж намайг интернэтээр хүнтэй танилцаж ерөөсөө болохгүй шүү гэж байнга захидаг.

Сайн байна уу? Би одоо 13 настай, эмэгтэй. Би онлайнаар олон тоглоом тоглодог. Нэг өдөр би тоглож байгаад цуг тоглодог найзтай болсон юм. Тэгээд фэйсбүүкээр ч найз болж олон удаа цуг онлайнаар тоглосон. Гэвч тэр найзтайгаа сүүлдээ онлайнаар тоглохоо болиод фэйсбүүкээр чатладаг, их сайн найзууд болсон. Надад аав байхгүй, тэр найз маань ч мөн аавгүй юм байна лээ. Нэг өдөр тэр найз маань фэйсбүүкээр залгаад “Миний ээж чамтай ярья гэнэ ээ” гэхээр нь би зөвшөөрсөн.

Харин түүний ээж “Чи их сайн найзалдаг сайн хүүхэд юм. Мөн би чамайг их сайн ойлгож байна” гэсэн. Тэгээд найзтайгаа чаталж байсан чинь тэр “Манай ээж танай ээжтэй танилцаж болох уу, болох бол ээжийнхээ утасны дугаарийг өгчих гэнэ ээ” гэж асуусан. Манай ээж намайг интернэтээр танихгүй хүнтэй найзалж болохгүй гэж их захидаг. Гэхдээ би тоглоом тоглож байгаад найзтай болсон болохоор шууд танихгүй хүнтэй бол танилцаагүй гэсэн үг. Би тэр найздаа зөндөө их итгэдэг. Бид чатаар зургаа солилцож зөндөө их юм ярьсан.

Гэхдээ би ээжтэйгээ сайн найзынхаа ээжийг танилцуулаад найз болгомоор л байна. Гэвч ээж намайг интернэтээр хүнтэй танилцаж ерөөсөө болохгүй шүү гэж байнга захидаг. Би яхаа мэдэхгүй байна? Надад туслаач.



ЗӨВЛӨГӨӨ: Эхлээд ээждээ сайн найзтай болсон тухайгаа хэлэх хэрэгтэй.

Амжилттай яриаг дуусгах болон ойлголтыг зөвөөр өгөх ганц гарц бол ээждээ бүх үнэнээ хэлэх явдал юм

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.

Бид таныг маш сайн ойлгож байна. Ээжийнхээ итгэлийг алдсан мэт санагдах мөн сайн найзыгаа ээжээсээ нуух нь тун хэцүү байгаа байх. Нэгэнт ээжийнхээ шаардлагыг зөрчиж,  итгэлийг алдах хүртэл хүнд нөхцөл байдал үүсгэсэн учраас энэхүү асуудлаас гарах нь хамгийн зөв сонголт шүү. Эхлээд ээждээ сайн найзтай болсон тухайгаа хэлэх хэрэгтэй. Мөн найзынхаа ээжийн талаар ч дурдах нь зөв. Хэрхэн яаж танилцсан тухайгаа ярианы төгсгөл хэсэгт хэлэх нь зөв болов уу. Учир нь ээждээ төрүүлэх  анхны сэтгэгдлийг зөвөөр эхлүүлэх учиртай. Ярианы эхэнд шууд интернет найз гэж хэлбэл ээж нь энэ яриаг хэзээ ч хүлээн авахгүй. Амжилттай яриаг дуусгах болон ойлголтыг зөвөөр өгөх ганц гарц бол ээждээ бүх үнэнээ хэлэх.

Цаашид анхааруулахад хүүхдүүд та бүхэн эцэг, эхээс зөрсөн зүйл хийхээс аль болох татгалзаж, болзошгүй эрсдэлд хүрэхээс сэргийлж байх хэрэгтэй. Мөн зөвшөөрөөгүй ямар нэгэн зүйлийг өөрийн шийдвэрээр хийж байгаа бол эхлэхээсээ өмнө магадгүй явц дунд нь хэлж анхааруулж, зөв ойлголтыг бага багаар өгч байх нь дээр.  Танд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
 

#family #parents #teenagers #problem #friends