1. Хүчирхийлэл гэхээр зодуур, бэлгийн хүчирхийлэл хамгийн түрүүнд санаанд ордог уу?
Үгүй дээ, нэгнээ ялгаварлан гадуурхах болон бусад байдлаар сэтгэл санааны дарамт учруулах, үл хайхрах, доромжлон басамжлах, ад шоо үзэх ч мөн хүчирхийлэл юм.
2.Хүчирхийлэл харанхуй гудамжинд, шөнийн цагаар үйлдэгддэг үү?
Үгүй дээ, хамгийн хайртай гэр бүлийн орчин, сургууль, олон нийтийн газар, цахим орчин гээд хаана ч, хэзээ ч хүчирхийлэлд өртөх эрсдэл бий.
3. Хүчирхийллийг танихгүй хүн үйлддэг үү?
Үгүй дээ, хүчирхийллийг ойр дотны гэр бүлийн хүмүүс, хамаатан садан, танил найз нөхөд үйлдэх нь элбэг.
4. Хүчирхийлэлд эгч нар, эмэгтэйчүүд л өртдөг үү?
Үгүй дээ, хүчирхийлэлд хэн ч, хэзээ ч, хаана ч өртөх боломжтой.
5. Хүчирхийллээс зөвхөн цагдаа, аав ээж, багш л хамгаалах уу?
Үгүй дээ, тэднээс гадна үе тэнгийнхэн ч бие биеэ хамгаалах боломжтой.
6. Охид, эмэгтэйчүүдийн хувцаслалт, гадаад үзэмж хүчирхийлэлд өртөх шалтгаан болдог уу?
Үгүй дээ, ямар хувцас өмсөх, ямар зан ааш гаргахаас үл хамааран охид бүр хүчирхийллээс ангид, эрх чөлөөтэй, аюулгүй нийгэмд амьдрах эрхтэй.
7. Хүчирхийлэлд өртсөн л бол хохироод дуусдаг гэж үү?
Үгүй дээ, хохирогч\ даван туулагчтай хамт аав ээж, гэр бүлийнхэн, багш, эмч, цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гээд маш олон хүмүүс хамт байж, тусалж, дэмжсэнээр ирээдүйдээ итгэл дүүрэн алхах боломжтой.
Хэрэв хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгааг харсан л бол нэн даруй шуурхай
ЧИ ГАНЦААРАА БИШ!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх