Мөнгөн хонхны жингэнэх дуу сонсоход “ай даа” тун чиг ойрхон болжээ. Шалгалт шүүлэг дөхөөд, лекц жирийлгэж бичсэн хэдэн дэвтрээ үзүүлж тав гурван оноо нэмүүлэх гээд л, төгсөх курсийн оюутнууд дипломоо хамгаалахаар санд мэнд гүйцгээж байна уу? Гэхдээ зүгээр дээ. Нойр дутуу хонох шөнүүд нэг л мэдэхнээ дууссан байх болно.
Сургуулиа төгсмөгц мэдээж ажилд орох хэрэгтэй. Ажилд орох нь өөрийн дүр төрх имиджээ бүтээх маш том боломж, амьдралын хамгийн чухал хэсэг. Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ их сургуулийн өндөр босгыг амжилттай даван төгсөж буй мөн тун удахгүй төгсөхөөр зэхэж байгаа оюутан төгсөгчдөдөө сүүлийн жилүүдэд ажил олгогчдод нэмэгдэж буй 5 давуу талыг хүргэж байна. Хаана, ямар ажилд, хэрхэн орохоо хараахан төлөвлөөгүй, мэдээгүй байгаа залуус минь наашаа суугаарай.
Туршлагагүй гэж айх хэрэггүй, хамтдаа туршлагажие. Мэдэхгүй гэж санаа зовох хэрэггүй, мэдлэгт суралцъя
Их сургуульд олж авсан онолын мэдлэгээ практикт ашиглах, тэр тусмаа дадлагажигч биш өөрөө бие даан ажиллах маш олон чадварт сургадаг. Мэдээж шууд ажлын байранд гарахад хүндрэлтэй зүйлс олон тохиолдоно. Гэхдээ чаддагаа үнэлүүлж, чадахгүйгээ асууж байж улам илүү сайжирна биш гэж үү? Мөн шинэхэн төгссөн ч туршлагагүй учраас ажилд авахгүй байх гэж айх хэрэггүй. Хамтдаа хийж бүтээх, хамтдаа түрүүлж алхах, хамтдаа өсөж дэвших, хамтдаа туршлагажих хүсэлтэй залуусыг Юнител групп хайхаар 250 нээлттэй шинэ ажлын байр зарласныг мэдээгүй яваа юм биш биз?
Squad-аараа PUBG дармаар байна
Чи ямар ч мэргэжилтэй байлаа, ямар ч ажил хийдэг байсан ч гэлээ хувьдаа нэг сонирхол бий биз? Ядаж л найзуудтайгаа заал авч сагс тоглох дуртай, squad-аараа PUBG дээр үсрэх, эсвэл шавиагаа ханатал дуулах ч юм уу? Энэ сонирхлыг чинь дэмждэг, хөгжүүлэхэд чинь тусалдаг газар ажиллах ямар гоё гээч. Сүүлийн үед зарим компаниуд ажиллагсдынхаа сонирхлыг дэмжих зорилгоор олон тэмцээн уралдаан зохиодог, хобби нэгтнүүдийн клуб байгуулдаг болж иржээ. Юнител группт гэхэд сар бүр нэгээс хоёр төрлийн тэмцээн зохиогддог бөгөөд энэ дунд нь Ludo-ийн тэмцээн хүртэл багтдаг гээд бод доо. Мөн dresscode-той өдрүүд байдаг ба Hip-hop хувцас, дээл, хар өнгийн хувцас, эсвэл үлгэрийн баатрын дүрд хувирах өдөр гээд янз бүрийн өдрүүд ч байдаг гэнэ. Янзын уу?
“Hi” гээрэй-Хамт олон, хань ижилтэй болох боломж
Сонирхол ижил хүнтэй яриа өрнүүлэх хэчнээн сайхан байдаг билээ? Харилцан яриа дуусахгүй, ундраад л байдаг даа. Яг тэрэн шиг, мэргэжил нэгтнүүдтэйгээ нэгэн дээвэр дор ажиллаж, санал сэтгэгдлээ хуваалцах сайхан санагдах болно. Нөгөөтэйгүүр энэ нь хамт олонтой, найз нөхөдтэй, найз охин/залуутай, илүү өргөн танилын хүрээтэй болох боломж юм. Гар нийлж хамтран ажиллах нь олон төрлийн хүнтэй уулзуулж, тухайн байгууллагын нэгэн эд эс болгох болно. Ердөө өглөөд “Hi, өглөөний мэнд” гээрэй.
Career up is new sexy
Дээр дурдсанчлан сүүлийн үед ажил олгогчид туршлагыг заавал шаардахгүй, хамтдаа өсөж дэвжихийг эрэлхийлэхийн сацуу хэрэв чи тухайн ажлын байранд үнэхээр тохирох ур чадвартай нэгэн бол хурдан хугацаанд дэвшиж, career up хийх боломжтой болжээ. Ажлын байранд нас залуу гэсэн шалтгаанаар гологдож, доороос дээш өгсөх ёстой гэсэн пирамид системийг халсаар байгаа нь залуучуудад олон олон боложмийг нээсээр байна. Гол нь шинийг эрэлхийлэн, бүтээлчээр хандаж тэдэнд юу чаддаг гэдгээ үзүүлээд өг.
Ер нь яагаад заавал 09:00 цагт ирэх ёстой юм?
Цаанаасаа л бид интроверт, экстроверт гэж ялгагддаг шиг цаанаасаа л өглөө эрт сэрдэг эсвэл шөнө унтдаггүй хүмүүс гэж байдаг. Шөнө илүү бүтээлч ажилладаг, өглөө сэрэхдээ хэцүү байдаг л биз дээ. Харин энэ асуудлыг шийдэхээр сүүлийн үед ажил олгогчид тогтсон цагийн хуваариар биш, сонголтот, илүү уян хатан цагийн системтэй болсоор байна. Үүний нэгэн жишээ бол Юнител групп. Юнителийн хамт олонд юу чадаж, юу хийж буй чинь, чиний ажлын үр дүн, бүтээмж чухал болохоос заавал өглөө 09:00 цагт ирэх тийм ч чухал биш. Тэр байтугай заавал хаа холоос түгжрэлд гацахгүйгээр хотын өнцөг булан бүрт байрлах оффисуудаас өөртөө хамгийн ойрыг сонгон очиж ажиллах боломжтой болж байна гэнээ. Nice уу?
Мэдээж ажил хийх нь дээрх таван хүчин зүйлээс гадна цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлнэ, бүтээмж нэмэгдэнэ, санхүүгийн хувьд бие даасан нэгэн болно гээд олон давуу талтайг мартаж болохгүй. Дараагийн нийтлэлээр төгсөгч, ажил горилогчдодоо анхны ажилдаа орохдоо анхаарах зүйлсийн тухай зөвлөгөө бэлтгэн хүргэх болно. Шалгалт, диплом хамгаалалтад нь амжилт хүсэе.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх