Амралт дуусахаас өмнө амжиж очих газрууд


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-04-08

Сурагчдын улирлын амралт дуусах дөхлөө. Хичээлийн жилийн сүүлийн улирал эхлэхээс өмнө найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөж болох сонирхолтой газруудыг онцолж байна.

CANVAS ART

Цагийн хуваарь: 08:00-18:00

Хаяг: Төв номын сангийн эсрэг талд  Business Tower 1 давхарт 

Facebook page:canvasart

Зураг зурах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй зураг зурах өдөрлөг. Canvas art-ийн хамт олны зүгээс зургийн хэрэгсэл, багш гарган өгдөг ба зурсан зургаа өөрөө авч явах боломжтой. Нэг өдрийн такс 28000 төгрөг. Уг таксанд зургийн хэрэгслээс гадна халуун шоколад, бялуу багтсан аж. 

2 ХЭМЖЭЭСТ КОФЕ ШОП

Цагийн хуваарь: Ажлын өдөр: 08:00-20:00

Амралтын өдөр: 10:00-20:00

Хаяг: Хүүхдийн 100, Наранмоллоос хойш, 11-р сургуулийн зүүн талд

Facebook page: HoyorHemjeest

Хар, цагаан өнгөөр хослуулсан сонирхолтой дотоод засалтай кафе. Жижигхэн хэдий ч дулаахан, тухтай уур амьсгалыг өгч чадах газар. Захиалгаа өгөөд хүссэн хугацаагаараа суух боломжтой. Кофе 6000 төгрөгөөс 8500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж.

BRAIN’S KNOT

Цагийн хуваарь: 10:00-22:00

Хаяг: Худалдааны шудамжинд байрлах Богд гол ХХК байр, хойшоо харсан хаалга 1 давхар

Facebook page: Brains-knot

Булан тохой бүр нь өөр тохижилттой. Орохдоо гутлаа тайлж орох нь гэртээ байгаа мэт мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Мөн тайзны хэсэгтэй учир хөгжим зэргийг тоглох боломжтой. Номын булантай ба board game олон бий. Захилгаа өгөөд хэдэн ч цаг суух боломжтой ба гаднаас уух зүйл авч орохыг хориглодог аж. Кофе 5000 төгрөгөөс 7500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж.

ТОЙРОГ 

Цагийн хуваарь: 11:00-20:00

Хаяг: Өгөөжийн замын эсрэг талд 39-р байр

Facebook page: toirog.store

Хуучин хувцас гэлтгүй залуучуудын гар урлалыг бүтээлийг худаалдаг аж. Өвөрмөц дотоод засалтай. Хэрэглэгчид худалдан авалт хийх бүрт боож өгдөг нь үнэхээр сэтгэлээсээ ажилладаг  мэт санагдуулсан шүү.

МИШЭЭЛ БАЙГАЛЬ ОРЧИН ТАНИН МЭДЭХҮЙН ХҮРЭЭЛЭН

Цагийн хуваарь: 06:00-21:00

Facebook page: Misheelbotanicalgarden

Шалгалт дүүрэн хаврын улирал эхлэхийн өмнө яагаад тархиа сэргээн найзуудтайгаа нэг өдөр салхинд гарч болохгүй гэж. Байгалийн сайхныг харан эрч хүч дүүрэн дараагийн улиралдаа ханцуй шамлан ороорой.

#Хаана юу болох вэ?