Кпоп уран бүтээлчид өөрсдийн хит дуу, сайн дэглэсэн бүжиг, чанартай үзүүлбэрээс гадна өмссөн хувцас болон бүрдүүлсэн өнгө төрхөөрөө Солонгос, Ази төдийгүй дэлхий дахины анхаарлын төвд байдаг. Тэр ч утгаараа сүүлийн үед олон Кпоп алдартнууд дэлхийн шилдэг брендүүдийн Олон улсын төлөөлөгчид болж, тэдгээрийн загварын шоунд уригддаг нь уламжлал болжээ.
Тэгвэл YOLO.mn энэ удаагийн нийтлэлээрээ Кпоп алдартнуудыг дэлхийн томоохон брендүүдийн анхаарлыг татаж, хамтарч ажиллах хүсэл төрүүлж бүр цаашлаад дэлхий дахинд хүртэл тренд болоход нь тэдний өнгө төрх, хувцаслалт, имиджийг нь бүрдүүлж өгдөг чадварлаг стилистуудыг танилцуулж байна.
Kim Youngjin
Сөүлээс гаралтай энэ эрхэм бол алдарт BTS хамтлагийн стилист бөгөөд NCT127, Super M, Kang Daniel зэрэг уран бүтээлчидтэй ч хамтран ажиллаж байсан билээ. Тэрээр багаасаа халаасныхаа мөнгийг цуглуулж загварын сэтгүүл авдаг, загварын хорхойтон хүүхэд байсан бөгөөд зурагчны мэргэжлээр их сургуулиа төгссөнөөсөө хойш стилистээр ажиллаж байна.
Түүний хамгийн сүүлд ажилласан төсөл бол BTS, Coldplay хамтлагуудын хамтарсан “My Universe” дуу бөгөөд энэхүү дууны өнгө төрх олны анхаарлыг нэлээд татсан юм.
Стилистийн Instagram хаягийг ЭНД дарж үзнэ үү.
Kim Wook
Kim Wook стилист нь Кпоп-ын “BIG 3” гэгддэг SM, YG, JYP энтертайментуудтай хамтран ажилладаг бөгөөд голчлон AESPA, SHINee, EXO, SuperM хамтлагуудын стилийг хариуцдаг. Анх стилистийн замналаа Show Me the Money 2 нэвтрүүлгийн оролцогч Swings, EXO хамтлагийн дебют цомгийн стилист хийж эхлүүлж байжээ.
Мөн тэрээр Нэгдүгээр сард зохион байгуулагдсан томоохон хөгжмийн шагнал гардуулах ёслолын нэг болох 11 дэх удаагийн “Gaon Chart Music Awards”-аас “Жилийн шилдэг стилист” шагнал хүртсэн байна.
Стилистийн Instagram хаягийг ЭНД дарж үзнэ үү.
Park Minhee
Энэхүү стилист нь нүүр будалт, үсний засалт, өмссөн хувцас нь үргэлж трэнд болдог гэхэд хилсдэхгүй, хамгийн загварлаг охидын хамтлагуудын нэг алдарт BLACKPINK хамтлагийн стилист юм.
Тэрээр BLACKPINK хамтлагтай 5 дахь жилдээ хамтран ажиллаж, дебют цомгоос нь эхлээд одоог хүртэлх цомог, сэтгүүл, бусад үйл ажиллагааных нь үс засалт, хувцаслалтыг нь бүрдүүлж өгдөг байна.
Стилистийн Instagram хаягийг ЭНД дарж үзнэ үү.
Jung Hwanwook
Кпоп урлагт загварлаг гэдгээрээ алдартай дуучин CL, Beenzino нарын стилист бол Jung Hwanwook гэх энэ эрхэм. Мөн тэрээр Seventeen хамтлаг, EXO хамтлагийн Kai, iKON хамтлагийн хуучин гишүүн B.I зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан туршлагатай, алдартай стилист бөгөөд өөрийн нэрийн хувцасны брендтэй загвар зохион бүтээгч аж.
Стилистийн Instagram хаягийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: i-D
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх