Найзуудаараа хамтдаа хонохдоо эсвэл амралтын өдрөөр үзэхэд тохиромжтой, хөнгөхөн гуниг төрүүлж, инээдэм бэлэглэх арван киног энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулж байна.
LADY BIRD (2017)
IMDb үнэлгээ: 7.4
Калифорниа мужийн Сакраменто хотын урлагт дуртай арван долоон настай охины түүх юм. Greta Gerwig-н бие даан найруулсан анхны бүтээл болох уг кино нь дөнгөж ахлах сургуулиа төгсөн амьдралд хөл тавьж буй охины мэдрэмж, гуниг жаргалыг үзэгч танд гайхалтайгаар төрүүлж чадах бүтээл юм.
SHE GOTTA HAVE IT (1986)
IMDb үнэлгээ: 6.8
“She’s Gotta Have It” нь зүгээр ч нэг инээдмийн кино биш юм. Хар арьст эмэгтэйн талаар цаашлаад хар арьст эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын тухай өгүүлснээрээ тухайн үеийн хүмүүсийн харах өнцгийг өөрчилсөн бүтээл гэдгээрээ одоо ч шинэлэг бүтээлүүдийн жагсаалтад ордог. Киноны үйл явдлаас дурдвал Бруклины чөлөөт уран бүтээлч бүсгүй Nola Darling ба түүний гурван амрагийн талаар өгүүлэх аж.
THE EDGE OF SEVENTEEN (2016)
IMDb үнэлгээ: 7.3
Найруулагч Kelly Fremon Craig өсвөр насныханы сэтгэл зүйг нэлээд судалж туурвисан уг киног Teen Vogue сэтгүүл “Таны үзэж байсан хамгийн ичмээр, эвгүй кино байх болно” хэмээн дүгнэсэн байдаг. Онцгүй сонсогдож магадгүй ч үнэндээ маш том магтаал юм. Уг кинонд найзынхаа ахтай үерхснээр нөхөрлөл болон ахлах сургуулийн амьдралаа алдаж буй Nadine охиныг тойрсон үйл явдлын талаар гарна.
MONTY PYTHON AND THE LIFE OF BRAIN (1979)
IMDb үнэлгээ: 8.1
Христийн баяраар, Есүс Христийн зэргэлдээх хашаанд мэндэлсэн Nazareth өөрийгөө Мессиа буюу еврей үндэстний аврагч хэмээн эндүүрэн амьдарч байгаа талаар өгүүлэх юм. Харамсалтай нь уг кино нь гарсан даруйдаа Х үнэлгээтэй болж, дэлхийн кино театруудаар гаргахыг хориглосон аж.
SCHOOL OF ROCK (2003)
IMDb үнэлгээ: 8.1
Рок хөгжмийн хамтлагаасаа хөөгдсөн Dewey Finn тунчиг хатуу журамтай бага сургуулийн багш болж, өөрийн ангийн хүүхдийг бяцхан рок жаалууд болгох явцад гарч буй хөгжилтэй явдлуудын талаар өгүүлэх юм. Andrew Lloyd Webber уг киноны талаар хэлэхдээ “Boomer-үүдэд сайхан сэтгэгдэл төрүүлэх кино” гэжээ.
THE LOVEBIRDS (2020)
IMDb үнэлгээ: 6.1
Kumail, Nanjiani нар нь харилцаа нь таагүй болж байгаа хосууд юм. Тэр хоёр нэгэн өдөр санаандгүйгээр гэмт хэргийн гэрч болдог. Netflix-ийн шилдэг инээдмийн кинонуудын нэгээр шалгарсан "The Lovebirds" киноны гол дүрд Issa Rae, Kumail Nanjiani нар тогложээ.
ALWAYS BE MY MAYBE (2019)
IMDb үнэлгээ: 6.8
Sasha, Marcus хоёрыг хүн бүр л заяаны хосууд гэж боддог байлаа. Гэвч тэр хоёр 15 жилийн турш ямар ч холбоогүй байсны эцэст дахин холбоо барьдаг ба тэдний дахин эхлэх харилцааны талаар өгүүлэх юм. Тус кино нь нээлтээ хийсэн даруйдаа Ази-Америкийн соёл, өнгө төрх зэргээрээ шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
I CARE A LOT (2020)
IMDb үнэлгээ: 6.3
Хэрэв хар бараан үйл явдалтай ч хөнгөхөн инээдмийг агуулсан кинонд дуртай бол уг киног заавал үзээрэй гэж зөвлөж байна. Тус кинонд хөгшин хүмүүсийн асрамжийн мөнгийг луйвардан авахын тулд хууль ёсны асран хамгаалагчийн эрхийг нь авч буй гэмт хэрэгтэн Marla Grayson-ий талаар өгүүлэх юм.
MEAN GIRLS (2004)
IMDb үнэлгээ: 7.0
Cady Heron бол амьдралдаа нэг ч удаа сургуульд явж үзээгүй охин. Түүний гэр бүл Америкт суурьших болсноор түүний Америк ахлах сургуулийн шинэээр эхлэж буй хошин амьдралын талаар өгүүлэх юм. Tina Fey-н зохиол уг кино нь тухайн үеийнхээ цөөхөн эмэгтэй гол дүртэй инээдмийн кинонуудын нэг юм.
BOOKSMART (2019)
IMDb үнэлгээ: 7.2
Ахлах сургуулийн төгсөлтийн баярын өмнөхөн сургуулийнхаа хамгийн сайн сурлагатан хоёр найз их зугаацаж бага хичээлээ хийх ёстой гэж бодон өнгөрсөн хугацаанд эдэлж чадаагүй зугаа цэнгэлээ нэг шөнийн дотор эдлэхийг хичээж буй тухай өгүүлэх юм. Уг кино бусад ахлах сургуулийн тухай өгүүлэх кинонуудаас содон мэдрэмжийг үзэгч танд өгнө гэж найдаж байна.
Эх сурвалж: teenVOGUE
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх