Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион явуулж эрэгтэй U14, эмэгтэй U13 насны өсвөрийн УАШТ өчигдөр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд эхэллээ.
Энэ удаагийн өсвөр үеийн улсын аваргад эрэгтэй 18, эмэгтэй 9 багийн тамирчид өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Баянхонгор, Хэнтий, Дундговь, Багануур дүүргийн баг тамирчид хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгож байна.
Тус тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй багаас өсвөрийн шигшээ багийн тамирчдыг бүрдүүлнэ. Тус шигшээ баг ХБНГ-ын Берлин хотноо ирэх дөрөвдүгээр сард болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх