Энэтхэгийн Засгийн газраас тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа


Сондор | YOLO.MN
2022-02-21

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2022-2023 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) сурлагын сайн дүнтэй, холбогдох хичээлийн суурь болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлж маягтыг бөглөнө.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Тодруулах зүйлийг Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын яамны reception.ulaan@mea.gov.in pуу и-мэйл бичих эсвэл 70132248, 70132249 утсаар авна уу. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн

Эх сурвалж: БШУЯ

#Боловсрол #Тэтгэлэг