Жүжигчин Hyun Bin, Son Ye Jin нар гуравдугаар сард хуримаа хийнэ


Б.Дариа | YOLO.MN
2022-02-11

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр Son Ye Jin өөрийн Instagram хаягаараа  дамжуулан гэрлэх болсон тухайгаа мэдэгдэл хийлээ.  Son Ye Jin, Hyun Bin нар 2020 оны арван хоёрдугаар сард үерхлээ батлаж байсан бөгөөд ийнхүү хуримаа хийхээр болжээ.

Son Ye Jin хуримын мэдэгдэлдээ:

“Үүнийг та бүхэнтэй хуваалцахаасаа өмнө маш чухал олон зүйлийн тухай удаан бодсон. Би үлдсэн амьдралаа хамт туулах хүнээ олсон.Тийм ээ... Тэр хүн.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс биенээ таньж мэдэж, ирээдүйгээ хамтдаа бүтээх байж боломжгүй зүйл гэж боддог байсан. Гэхдээ энэ бүхэн цаанаасаа л бий болсон. Хувь тавилан юм болов уу? Түүнтэй хамт байхад үнэхээр дулаахан, хамгаалагдсан мэт санагддаг. Бидний ирээдүйд баяр хүргэн дэмжээрэй.

Хайрт шүтэн бишрэгч нар минь,
Би хариу нэхэлгүй хайрлахаар шийдсэн. Би маш их баярлаж байгаа бөгөөд та бүхэнд ч аз жаргал хүсэе.”
Son Ye Jin-ий харьяалагдаж буй MSTeam-ийн зүгээс хосуудыг энэ гуравдугаар сард хуримаа хийхээр бэлтгэл ажлаа хангасан гэдгийг мэдэгдсэн байна. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зөвхөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд хуримаа хийхээр болжээ.
Hyun Bin болон Son Ye Jin хосууддаа баяр хүргэе.

Эх сурвалж: Allkpop, Koreaboo

 

#Кино урлаг #Жүжигчин