Есөн ес дуусаж ердийн дулаан болтол юу хийвэл дээр вэ?


Хасбаатар | YOLO.MN
2022-01-05

Идэр гурван есийн хүйтэн ирж байгаа энэ үед хүн бүр дотроо өөрийн эрхгүй “Хэзээ зун болох юм бэ” гэж бодож буй гэдэгт итгэлтэй байна. Хэчнээн зунжин харшил хөдөлж, хамар битүүрдэг ч жаварт хайрагдаж зогссоноос, нусаа татсан шигээ байрныхаа сааданд найз нөхөдтэйгөө тааваараа хуучилж суух нь хавь илүү санагдана.

Есөн ес дуусаж ердийн дулаан болтол яг юу хийвэл дээр вэ? Хэзээ зун болох юм бэ?

 MOVIE NIGHT, DAY AND MORNING 

Ер нь гэрээсээ гаралгүй хийж болдог хамгийн супер зүйл юу вэ? Кино үзэх. Буйдан дээрээ эсвэл орондоо тухлаад олон янзын ертөнцөөр аялж, хөөрхөн хүмүүс хараад гэгэлзэж суух ч таатай даа. Ялангуяа Юнивишний зүгээс хэрэглэгчдэдээ газар дундын тэнгисийн эрэг Турк улсын Антальяа хотод хосоороо аялах супер шагналтай “Аялалтай, бэлэгтэй кино” урамшууллыг эхлүүлээд байгаа үед. Зөвхөн аяллаар ч тогтохгүй Smart Tv, Playstation 5, Sky Resort, Shangri-La Sports Club эрхүүд тэргүүтэй 10,000 бэлэг эзнээ хайж байгаа гээд бод доо.

Урамшууллын дэлгэрэнгүйг ЭНД дарж аваарай.

 ЗӨВХӨН ӨВӨЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ ЗҮЙЛС 

Хэчнээн өвөл хурдан дуусаж урин цаг айлчлан ирээсэй гэж бодсон ч энэ хүйтэн зэврүүн улиралд бас сайхан тал бишгүй бий ажээ. Цасан хүн хийж, цасаар байлдаж, цана чаргаар гулгах гээд зөвхөн өвөл л боломжтой зүйлсийг орхигдуулж хэрхэвч болохгүй. Би л хувьдаа саяхан цанаар гулгаж сураад ардаа үдсэн хорин хэдэн өвөлдөө юу хийж байснаа ихэд гайхсан. Энэ өвөл дуусахаас өмнө дахиад хэд хэд гулгах төлөвлөгөөтэй байгаа. Та хэд маань ч гэсэн уулын цана, цасны тавцан, хийлдэг чаргаар гулгаж цагийг зугаатай өнгөрөөхийг хүсвэл Sky Resort цанын баазыг зориорой.

 ЗУНД ӨӨРИЙГӨӨ БЭЛДЬЕ 

Би яагаад дулааны улиралд дуртай байдаг гээч? Олон давхар биш нимгэн үзэмжтэй хувцас өмсөж болно. Улаанбаатарын маань залуус хэчнээн загварлаг бас догь байдаг билээ дээ. Зөвхөн хувцас гэлтгүй биедээ ч бас давхар анхаарч цагаан сарын “их идэлт” дуусмагц дасгал хөдөлгөөн хийх сонирхолтой залуусын тоо олширдог. Хэн хүнгүй л гоё харагдахыг хүснэ шүү дээ. Юнивишний “Аялалтай, бэлэгтэй кино” урамшуулалд оролцож Shoppy, Shangri-La Sports Club-р үйлчлүүлэх эрхийн эзэн болж зуны улиралд өөрийгөө бэлдээрэй.

Мэдээж хүн бүрийн суралцах, стрессээ тайлах хэв маяг өөр байдгийн адилаар дасгал хөдөлгөөн хийх хэв маяг нь ч өөр байдаг. Жишээлбэл, Зумба, Спиннинг зэрэг цоглог, эрч хүчтэй дасгал хийх дуртай хүмүүс байхад иогийн дасгал хийж чилээгээ тайлах хүмүүс ч бий. Shangri-La Sports Club-ын хувьд Hiit /high-intensity interval training/ буюу өндөр эрчимтэй дасгалын хөтөлбөрийг санал болгодгоороо онцлогтой. Ингээд тэдний энэ нэгдүгээр сард санал болгож буй хөтөлбөрүүдээс хүргэе. /Зургийг хажуу тийш нь гүйлгээд үзээрэй./

 ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ХАМГИЙН СҮҮЛД 

Дэлгэр зуны нарлаг үеэр бултаараа амарч зугаалах учир тэр хүртэл хичээл номдоо шамдан суралцах эрхэм үүргээ хэрхэвч мартаж болохгүй шүү. Өөрийгөө хөгжүүлэх шинэ аргуудыг үргэлж эрэлхийлж байгаарай. 

 

#Зөвлөгөө #Өвөл #Unitel