Шинэ Монгол-Мабүчи сангийн долдугаар үеийн элсэлт эхэллээ. Энэхүү сан нь өөртөө итгэлтэй, хариуцлагатай, зөв хандлагатай, өсөн дэвжих сэтгэлгээтэй, суралцах чин хүсэлтэй оюутан залууст жил бүр 1,500 ам.долларын тэтгэлэг олгодог олон улсын сан юм.
Хамгийн гоё нь энэ бол менторшип хөтөлбөртэй тэтгэлгийн сан гэдгээрээ Монголдоо анхдагч юм. Менторууд нь гадаадын шилдэг их дээд сургуулиудыг төгссөн, одоогоор Монголын томоохон компаниудад амжилттай ажиллаж яваа манлайлагч залуус байдаг.
Тэд ментийгээ сурах арга барил, карьер төлөвлөлт зэрэг нийгэмд гараад амжилттай ажиллаж амьдрахад нь туслах бүхий л чадваруудыг нь дэмжин ажилладаг.
Үүнээс гадна оюутны хөгжлийн бүтэн жилийн цогц хөтөлбөртэй ба карьер төлөвлөлт, хувь хүний хөгжлийн 5-7 workshop буюу сургалтыг тогтмол зохион байгуулагддаг.
Уг тэтгэлэг эргэн төлөлттэй байгаагийн учир нь хариуцлагатай иргэнийг бүтээх зорилготой. Өөрөөр хэлбэл, таны төлсөн эргэн төлөлт дараагийн нэгэн оюутны суралцах боломжийг бий болгон эргэх холбоо үүсгэдгээрээ давуу талтай. Тиймээс оюутан залуус уг тэтгэлэгт хамрагдсанаар нийгэмдээ бага ч гэсэн хувь нэмрээ оруулах боломжтой болж байгаа юм.
Хөтөлбөрт бүртгүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
И-мэйл: mabuchi@shinemongol.edu.mn
Утас: 80505535, 99040430
Фэйсбүүк: Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сан/SMMS foundation/
Инстаграм: mabuchi_foundation
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх