Joy болон дуучин Crush нарын үерхэж байгаа нь БАТЛАГДЛАА


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-08-23

Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр Sports Chosun мэдээллийн сайтаас Joy болон Crush нарыг болзож байгаа талаар мэдээлжээ. 

Тус сайтаас “Joy өнгөрсөн жилийн тавдугаар сард Crush-ийн “Mayday” хэмээх уран бүтээл дээр хамтран ажилласан. Түүнээс хойш найзын харилцаатай болж улмаар болзож эхэлжээ. Тэд хоёул гэрийн тэжээвэр амьтанд дуртай тул хамтдаа нохойгоо салхилуулах, гадуур алхах зэргээр болздог” хэмээн мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын ихэнх энтертайнмент компаниудаас уран бүтээлчийнхээ үерхлийг гэрээгээр зохицуулдаг боловч энэ зарчим нь сүүлийн үед ихээхэн өөрчлөгдөж байгаа аж. Нэгэн үе дуучдыг хоорондоо үерхэх асуудлыг хүмүүс ихэд таагүй хүлээж авдаг байсан бол сүүлийн хэдэн жил маш олон дуучид, жүжигчид үерхлээ ил болгосоор байгаа юм. Мөн олон нийтийн зүгээс ч тэдний үерхлийг дэмжиж “алдартнууд ч бас хүн” гэдэг үгийг трэнд болгосон билээ. Ийнхүү бусад компаниудын адил SM болон P Nation агентлагаас хоёр уран бүтээлчийнхээ үерхлийг хүлээн зөвшөөрч, олон нийтэд ил болгожээ. Тодруулбал:

- “Тэд ах дүүсийн холбоотой байсан ч аажмаар бие биедээ татагдаж, саяхнаас үерхэж эхэлсэн” хэмээн тайлбар өгчээ. 

Crush гэж хэн бэ?

Дуучин, продюсер Crush нь 2012 онд Takeone-тай хамтран “Red Dress” хэмээх уран бүтээл гаргаж байв. Үүнээс хойш AOMG компанийн дуучин Loco-гийн уран бүтээл дээр продюсероор ажиллаж, 2014 онд анхны уран бүтээлээ албан ёсоор гаргасан байна. Тэрээр 2019 онд P Nation агентлагийн уран бүтээлч болсон юм.

Joy гэж хэн бэ? 

Park Soo-young буюу Joy хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан тэрээр 2014 онд Red Velvet хамтлагийн гишүүнээр урлагийн ертөнцөд хөл тавьсан юм. Joy Red Velvet хамтлагийн гишүүний үүргийг гүйцэтгэхээс гадна хэд хэдэн кинонд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ ч харуулаад амжжээ. 

Эх сурвалж: South China Morning Post

#Энтертайнмент #Алдартан #Joy #Crush