Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би хэл муутайгаасаа болоод ичээд байх юм
Сайн байна уу?
Намайг Н. гэдэг би одоо 13 настай. Би бөөрөнхий хэлнээсээ болоод зовж байна. Би ангидаа хичээлээ ойлгоод байгаа мөртлөө бөөрөнхий хэлнээсээ болоод ярьж чаддагүй юм. Ярих гэхээр манай ангийнхан шоолох юм. Би энэ “р” үсгийг яагаад ч зөв дуудлагатайгаар хэлж чадахгүй юм. Яаж засах вэ, туслаач!
Зөвлөгөө: Чамд хэл засалч эмчид хандаарай
Сайн уу, чамд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.
Өсвөр насан дээр хүүхэд бүр өөрийнхөө бусдаас өөр байгаа тал дээр санаа зовж эхэлдэг. Гэхдээ хамгийн чухал нь ингэж бодсоор байдаг ч засах оролдлого хийж, бусдаас тусламж хүсдэг нь тийм ч олон биш шүү. Тиймээс юуны түрүүнд чи өөртөө анхаарч, санаа зовж байгаад чинь, мөн өөрчлөгдөхийн тулд асууж байгаад нь талархаж байна.
Асуусан асуултын дагууд хариулахад чамд тохиолдож буй энэ асуудлыг сэтгэл судлаачаас илүүтэй хэл засалч шийдэж чадах тул гэр бүлийнхэндээ хэлж, хэл засалчид хандаарай. Тэдгээр хүмүүс нь чиний хэлний буруу хөгжлийг засах, үг хэллэгийг зөв дуудахад сургадаг, удаан хугацааны эмчилгээ хийдэг нарийн мэргэжилтнүүд байдаг. Харин энэхүү эмчилгээ, уулзалтуудын дараа чи өөртөө итгэлгүй хэвээрээ л байвал сэтгэл судлаачид хандаж хэзээд болно шүү.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх