Элсэлтийн ерөнхий шалгалтыг НАЙМДУГААР сар хүртэл ХОЙШЛУУЛЛАА


YOLO.mn | YOLO.MN
2021-06-23

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулж, наймдугаар сарын сүүлийн хагаст зохион байгуулах шийдвэр гаргасныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Энэ жилийн ЭЕШ долдугаар сарын 1-нээс эхлэх хуваарьтай байсан хэдий ч тус шалгалтад бүртгүүлсэн 1500 орчим хүүхэд коронавирусийн халдвар авсан болон ойрын хавьтагч болсон байгаа аж. Ийнхүү халдварын нөхцөл байдлыг харгалзан үзээд наймдугаар сард зохион байгуулахаар болсон байна. Мөн наймдугаар сарын хэдний өдөр, хэрхэн зохион байгуулах талаар долдугаар сард 10-ны өдөр мэдээлэх юм  байна. 

#Боловсрол #ЭЕШ