Сөрөг хандлагатай хүмүүс бидний эрч хүчийг үгүй хийдэг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-06-23


Бараг өдөр бүр л элдэв янзын асуудал тоочиж, болж бүтэхгүй бүх зүйлээ ярьсаар эрч хүчийг чинь үгүй хийдэг хүмүүс таны эргэн тойронд байгаа юм биш биз? Хэдийгээр найз нөхөд хоорондоо асуудлаа ярих нь хэвийн зүйл боловч үүнд хэмжээ хязгаар байх ёстойг сана.  Байнга л таагүй зүйл ярьж, таныг залхаадаг нэгэн дэргэд чинь байгаа бол яг одооноос арга хэмжээ авах цаг нь болжээ. Ийм төрлийн хүмүүстэй хэрхэн харилцах талаар дараах зөвлөгөөг уншаарай.


АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭХ ГЭЖ ХИЧЭЭХ ХЭРЭГГҮЙ

Хүн бүрд л ямар нэг асуудал байж л байдаг. Танд асуудлаа ярьж шийдлийг нь хайж байгаа хүн бүрийг сонсож, тэдний асуудлыг шийдэх гаргалгаа хайх хэрэггүй. Харин таны хийж чадах зүйл бол тэдний сэтгэл санааг ойлгож, дэмжих юм. Нэгэнт л та мэргэжлийн сэтгэлзүйч биш учраас асуудал бүрийг нь шийдэж өгөх нь зохимжгүй хэрэг. 

Зарим хүмүүс өөрийнхөө амьдралыг бусадтай харьцуулж, бусдад атаархдаг. Хэрвээ ийм хэрэггүй зүйлс ярьж таны цагийг бараад байвал өөрийг нь ямар чухал хүн болохыг ойлгуулж, сэтгэл сэргээх гоё үг хэлээрэй. Өөрөөр хэлбэл, заримдаа  тухайн хүний сонсохыг хүссэн үгийг хэлэх нь хамгийн зөв сонголт байдаг.  

МЭРГЭЖЛИЙН ХҮНД ХАНДАХЫГ ЗӨВЛӨ


Хэрвээ таны таньдаг нэгэн үргэлж л өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бус байдаг бол та түүнд мэргэжлийн хүнд хандахыг зөвлөөрэй. Өөрөөр хэлбэл, тухайн хүнд мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөгөө шаардлагатай гэсэн үг. Та түүнийг сэтгэл санаагаар дэмжсэн ч энэ нь хэсэгхэн хугацааны л тайвшрал болохоос уг хүний сэтгэцийн эрүүл мэндийг эмчлэхгүй гэдгийг санаарай. 


ХАРИЛЦАА ХОЛБООНДОО ХЯЗГААР ТОГТОО


Ярьсан болгон нь таны сэтгэл санааг тавгүйтүүлдэг нэгэнд амьдралынхаа үнэт цагийг зарцуулах хэрэггүй. Гэхдээ энэ бол холбоогоо тасал гэсэн үг биш шүү. Харин өглөө эрт эсвэл шөнө унтахын өмнө түүний асуудлыг сонсож, өөрийнхөө эрч хүчийг үгүй хийх хэрэггүй. Ингэснээр, та “муу хүн юм уу, муу найз” гэсэн үг биш. Амьдралынхаа болж бүтэхгүй хамаг л асуудлаа өдөржин, шөнөжин танд ярьдаг хэн нэгэн танд ямар санагдаж байгааг хэзээ ч ойлгохгүй. Түүний ярьж буй зүйлс таныг тухгүй байдалд оруулдаг бол та түүнтэй харилцах харилцаандаа хил хязгаар тогтоох цаг нь болжээ. Ингэхдээ тухайн хүн таны сайн найз аль эсвэл таньдаг хүн байх эсэх нь хамаагүй. Түүнд “давж болохгүй шугам” байх ёстойг ойлгуулаарай. Харин үүнийгээ хэлэхдээ уурлах хэрэггүй. Энэ нь та хоёрын харилцааг таагүй уур амьсгалтай болгож мэдэх юм. 


СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ИЛЭРХИЙЛЭХГҮЙ БАЙХ

Хэн нэгний ярьж байгаа сонирхолгүй урт түүх таныг залхааж байвал зүгээр л ямар ч сэтгэл хөдлөл гаргахгүй байхад болно. Өөрөөр хэлбэл, түүний яриаг сонсож байгаа боловч “өө тийм үү?”, “ямар аймшигтай юм бэ?” зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэрэггүй. Зүгээр л сонсохгүй байгаа мэт үл тооход хангалттай.


ӨӨРТӨӨ АНХААРАХ

Бусад хүмүүсийн янз бүрийн асуудлыг сонссоны дараа та ч бас эрч хүчгүй болоод байна уу? Bright Side сайтын мэдээлснээр, мэргэжлийн сэтгэлзүйч биш л бол бусдад тохиолдсон олон хэцүү асуудлыг сонссоны дараа эрч хүчгүй болох төдийгүй  сэтгэцийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй гэнэ шүү. 


Эх сурвалж: Bright Side

 

 

#Сэтгэл зүй #Харилцаа