Өсвөр үе, залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар шинжлэх ухааны хувьд үнэн зөв, нас, сэтгэхүй, хөгжлийн онцлог тохирсон ойлголт, мэдлэгтэй байх нь чухал. Тиймээс өсвөр үе, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролд зайлшгүй хөрөнгө оруулах шаардлагатай байна.
ЗОРИЛГО: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, туршлага, ойлголтыг тодруулах, тэдэнд хэрэгтэй мэдээ мэдээллийг тодорхойлох зорилгоор энэхүү эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна.
ХАМРАХ ХҮРЭЭ: ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчид
СЭДЭВ: “Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба аминчхан яриа” сэдвийн хүрээнд бичсэн байна.
Эсээ нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
Нэгдүгээр хэсэгт – Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар үе тэнгийнхэнд болон өөрт тулгамдаж буй асуудлыг илрүүлэх
Хоёрдугаар хэсэгт - Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар үе тэнгийнхэндээ аминчлан өгөх зөвлөгөө
ТАВИГДАХ ШААРДЛАГА
1) Эсээ бичлэгийн хэл найруулга зүйн шаардлага хангасан байх, үг үсгийн алдаагүй бичих;
2) 500-600 үгэнд багтсан байна;
3) Times New Roman фонтоор, 12 үсгийн хэмжээтэй, зүүн захаас 2.5 см, дээд захаас 2 см, доод болон баруун захаас 1.5 см зай авч бичсэн байна;
4) Эсээтэй хамт өөрийн товч танилцуулгыг заавал хавсаргана. Танилцуулгад овог, нэр, суралцдаг сургуулийн хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаягийг тодорхой бичнэ
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА БОЛОН ШАЛГАРУУЛАЛТ
Зургадугаар сарын 30-ныг хүртэл weyolo@mongolcontent.mn и-мейл хаягаар хүлээн авна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг НҮБ-ын Хүн амын сан болон YOLO.mn редакцын хамт олон уншиж шилдэг бүтээлийг шалгаруулна. Бүтээлийг үнэлэхдээ:
ШАГНАЛ
1. Нэгдүгээр байр: Өргөмжлөл, НҮБ-ын Хүн амын сан болон YOLO.mn гарын бэлэг, Монгол дахь НҮБ-ын байранд зочилж НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүнтэй уулзах
2. Хоёрдугаар байр: Өргөмжлөл, НҮБ-ын Хүн амын сан болон YOLO.mn гарын бэлэг
3. Гуравдугаар байр: Өргөмжлөл, НҮБ-ын Хүн амын сан болон YOLO.mn гарын бэлэг
Амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх