BTS хамтлаг ШИНЭХЭН уран бүтээлээрээ өөрсдийн тогтоосон амжилтыг эвдэв


Миау | YOLO.MN
2021-05-24

Өмнөд Солонгос Улсаас гаралтай BTS хамтлаг цоо шинэхэн уран бүтээлээрээ өөрсдийн YouTube платформд тогтоосон амжилтыг эвджээ.

Тэд англи хэл дээрх “Butter” хэмээх уран бүтээлээ өнгөрсөн бямба гарагт YouTube сувагтаа байршуулсан нь ердөө ганцхан өдрийн дотор 113 сая гаруй үзэлттэй болсон байна. Ийнхүү тэд YouTube-д бичлэгээ байршуулснаас хойш 24 цагийн дотор хамгийн өндөр хандалт авсан уран бүтээлчдээр тодорчээ. Үүгээр ч зогсохгүй олон нийтийн хүртээл болсноос ердөө хоёрхон цагийн дараа гэхэд АНУ-ын iTunes дууны жагсаалтыг тэргүүлсэн байна.

YouTube-ийн “24 цагийн дотор хамгийн өндөр хандалт авсан уран бүтээл” рекордыг BTS хамтлаг өмнө жилийн наймдугаар сард англи хэл дээр дуулсан анхны уран бүтээл болох “Dynamite” дуугаараа тогтоож байсан билээ. BTS-ийн амжилтыг BTS-ээс өөр хэн шинэчилж чадах билээ дээ? 

Эх сурвалж: Variety

#Дуу хөгжим #BTS #Рекорд #Butter