ЭЕШ-ыг долоодугаар сарын 1-4-нд танхимаар зохион байгуулна
БШУЯ-аас олон нийтээс ирж байгаа асуулт бүрд тухайлан хариулт өгөх боломж хомс байгаа учир давхардсан асуултуудыг нэгтгэн долоо хоног тутам хариулт өгч байхаар болжээ.
- Теле хичээлийн цагийн тоо, телевизээр нэвтрүүлэх өдрийн тоог бууруулж, багш, сурагчийн ачаалалд зохицуулалт хийсэн. Теле-цахим-бие даах материалыг давхардуулж хүүхдэд ачаалал өгөхгүй байхыг чиглэл болгожээ.
- ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгажээ. Долоодугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
- ЕБС-ийн 1-р ангид элсэх хүүхдүүдийг бүртгэх ажлыг 2021 оны наймдугаар сард цахимаар болон уламжлалт хэлбэрээр хослуулан зохион байгуулна.
Дэлгэрэнгүйг доорх постер мэдээллээс авна уу.




Эх сурвалж: БШУЯ