Түүнийг дараагийн Кейт Мосс хэмээн өргөмжилдөг. Загварын тайзнаа алхсан даруйдаа тэрээр өөртөө итгэлтэй байдал, хэнээс ч юунаас ч ичиж зоволгүй, хэдийд ч өөрөөрөө байж чаддаг чанараараа болон нэрийн хуудас болсон өтгөн хөмсгөөрөө нэртэй загвар зохион бүтээгчид болон томоохон брендүүдийг өөртөө дурлуулж чадсан. Гэсэн ч түүний туйлын хүсэл бол кино урлаг юм.
Түүний бага нас ба язгууртан гаралтай КАРА
Түүнийг Кара Жоселин Делевинь гэдэг. Тэрээр 1992 оны наймдугаар сарын 12-нд Английн Лондон хотноо сурвалжит гэр бүлд төржээ. Карагийн аав Чарльз Делевинь үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн бөгөөд английн томоохон үл хөдлөх хөрөнгийн компаниудыг эзэмшдэг, Чарльз Делевиний аав английн нэртэй улс төрч байв.
Карагийн ээж Пандора Энн Делевинь английн Selfridge & Co. өндөр зэрэглэлийн сүлжээ их дэлгүүрт хувийн зөвлөхөөр ажилладаг. Пандора Делевиний (Карагийн өвөө) аав Сэр Жоселин Стивенс английн нэртэй сонин сэтгүүлүүдийг эрхлэн гаргаж эзэмшдэг байсан бөгөөд 1996 онд английн Хатан хаан түүнийг Хүлэгт баатраар өргөмжилж Сэр хэмээх хэргэм зэргийг өгч байжээ.
Кара нь Клои, Поппи гэдэг төрсөн хоёр эгчтэй. Том эгч Клои нь анагаахын чиглэлээр суралцаж чимээгүйхэн амьдардаг. Харин дунд эгч Поппи нь Карагаас өмнө загварын ертөнцөд байр сууриа олчихсон бүсгүй юм.
Карагийн бага нас дэлхийн (дэлхийн шүү) хамгийн баян дүүргүүдийн нэг болох Лондонгийн Белгравияд өнгөрчээ.
Тэрээр 16 нас хүртлээ охидын Francis Holland School-д суралцаж байсан ба энэ үе түүний хувьд хамгийн хэцүү үе байсан гэдэг. Сургуулийн насны хүүхдүүдэд голчлон тохиолддог мэдрэлийн гаралтай архаг өвчтэй ( dyspraxia) гэж оношлогдсон түүнд сурах хүндрэлтэй байсан ба 15 насандаа тэрээр сэтгэл гутралд гүн автаж, бага ч гэсэн тайвшрахын тулд толгойгоогоороо мод цохидог зуршилтай байсан гэдэг. Үүнээс үүдэн Карагийн эцэг эх түүнийг арай хөнгөн сургалттай урлагаар дагнасан Bedales School-д шилжүүлсэн нь Карагийн хувьд түүний туйлын сонирхол болох хөгжим драмд илүү анхаарлаа хандуулах боломж байсан юм.
A photo posted by Cara Delevingne (@caradelevingne) on
ЕРДӨӨ 10 НАСТАЙДАА загварын ертөнцөд хөл тавьжээ
Хамгийн анх 10 настай Карагийн зураг Италийн Vogue сэтгүүлд гарч байжээ.
Энэ явдлаас хойш супер модель Кейт Моссыг анх дэлхийд таниулсан Storm Model Management загварын агентлагийг үндэслэгч Сара Дукас эхлээд Карагийн эгч Поппийг агентлагтаа аваад дараа нь 2009 онд Каратай гэрээ байгуулжээ. Гэвч тэрээр шууд загварын тайзнаа гарчихсангүй. Түүнийг загварын шоундаа оролцохыг урих загвар зохион бүтээгч олдолгүй нэг жил орчим болжээ. Удалгүй тэрээр английн Clements Ribeiro брендийн загварын шоунд оролцсон нь Burberry брендийн захирал Кристофер Бейлигийн нүдэнд өртсөн байна. Эндээс л түүний загварын гараа эхэлсэн гэж хэлж болно. 2011 оны хоёрдугаар сард Лондонгийн загварын 7 хоногоор Burberry Prorsum намар/өвлийн коллекшн, есдүгээр сард Burberry Prorsum 2012 хавар/зуны коллекшнийг танилцуулах шоунд тус тус оролцжээ.
2012 он түүний хувьд хамгийн завгүй өнгөрүүлсэн жил болсон гэж хэлж болохоор юм. Тэрээр эхлээд Парис хотноо Chanel Haute Couture хаврын шоу араас нь Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоу, Лондонгийн загварын намар/өвлийн шоу, Миланы загварын долоо хоногийн шоунд тус тус загвар өмссөн байна. Ингээд намар/өвлийн коллекшн танилцуулах 7 брендийн шоунд оролцсоноор тэрээр загварын улирлын 20 гаруй шоунд оролцжээ. Ингээд 2012 оны есдүгээр сард эхэлсэн хавар/зуны коллекшн танилцуулах загварын долоо хоногууд эхэлж дуусах үед тэрээр Marchesa, Burberry, Topshop, Just Cavalli, Louis Vuitton, Chanel зэрэг 50 гаруй шоунд алхсан нь ямар ч туршлагатай загвар өмсөгчийн давж гарахааргүй тоо юм.
Иймээс ч түүнийг British Fashion Awards-аас 2012 оны Model of The Year буюу Шилдэг загвар өмсөгчөөр шалгаруулсан байх. Мөн тухайн оныхоо арваннэгдүгээр сард Victoria’s Secret-ийн шоунд оролцсон нь ихээхэн нэр хүнд авчирчээ. Загварын тайзнаа алхахаас гадна тэрээр аладртай брендүүдийн зар сурталчилгаанд ч тоглоод амжсан юм.
Түүний гол имиж нь ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙДАГ зан нь юм
Чухам юунаас болж загвар зохион бүтээгчид, сэтгүүлүүд, томоохон брендүүд түүнийг өөрсдийнхөө нүүр царай болгохыг хүсэх болсон талаар Кара өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ ч үнэнч, тэрээр бусдад таалагдахын тулд хэзээ ч өөр хүн болж жүжиглэдэггүй, байгаагаараа л байдаг, хүмүүс түүнийг бүх зүйлийг хөнгөнөөр хүлээж авдаг гэж хардаг ч тэрээр хэзээ ч ажилдаа хөнгөн хуймгай ханддаггүй, түүнтэй харьцаж үзсэн хэн ч түүний эрч хүч, эерэг энергийг мэдэрдэг хэмээн ярьсан байдаг.
Тэр 2013 онд өмнөх жилийнх шиг л энд тэндэхийн загварын тайзыг эзэгнэж мөн чимж байсан ч түүнээс хойш тайзнаа гарах тоо нь багассаар байв. 2013 оныг тэрээр Victoria’s Secret-ийн ээлжит шоугаар өндөрлөжээ.
2014 онд тэрээр Chanel Haute Couture 2014 хаврын шоуг нээж хаасан бол Лондонгийн загварын 7 хоногоор Burberry болон Giles-н загварыг өмсч танилцуулсан. Миланд тэрээр Fendi намар/өвлийн коллекшнийг нээсэн бол Парист Stella McCartney шоунд оролцсон юм. Энэ удаад тэрээр Нью-Йоркийн 7 хоногт оролцсонгүй. Түүний энэхүү байдлыг үнэ цэнтэй байдлыг хүссэн байх хэмээн хүмүүс таамаглаж байв.
Загварын тайзны мундаг модель МУУГҮЙ ЖҮЖИГЧИН гэдгээ нотлов
Кара багаасаа урлагт элэгтэй нэгэн байж. Тэрээр дуулчихдаг, бөмбөр болон гитар тоглочихдог, beatbox хийчихдэг, 13 настайгаасаа эхлэн дуу хөгжим зохиож эхэлсэн гээд түүнд тал бүрийн авьяас заяажээ. Тиймдээ ч тэрээр ганц хувцас загвараар өөрийгөө хязгаарлахыг хүссэнгүй.
Кара хамгийн анх т Walt Disney Pictures “Alice in Wonderland” зохиолоор кино хийх талаар сонсон өөрийгөө Алисагийн дүрд яг тохирно гэж үзэн өөрийнхөө бичлэгийг шалгаруулалтанд илгээж байжээ. Гэвч найруулагч болон продюсерүүд жүжигчин Миа Васиковскийг сонгосон юм. Кара тэнцээгүйдээ тэр үед маш ихээр гутарсан ч энэ явдал түүний “хор шарыг” малтаж жүжигчин болох хүслийг улам бадраасан гэж ярьжээ.
2012 онд түүнд “Анна Каренина” кинонд Сорокина гүнжийн дүрд тоглон муугүй жүжигчин гэдгээ баталсан. 2014 онд тэрээр “The Face of an Angel” кинонд туслах дүрд тоглосон бол 2015 онд “The Fault in Our Stars” номын зохиолч Жон Грийний “Paper Towns” зохиолоос сэдэвлэсэн ижил нэртэй кинонд гол дүрийн охины дүрд тогложээ. Тус кино кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадаагүй ч Карагийн жүжиглэх авъяасыг бүгд онцолж байсан. 2015 оны есдүгээр сард нээлтээ хийсэн адал явдалт “ Pan” кинонд Кара лусын дагины жижигхэн дүр ч бүтээгээд амжсан.
Энэ оны хамгийн их хүлээлттэй байгаа “Suicide Squad” кинонд тэрээр Enchantress (ид шидтэй бүсгүй)-н дүр бүтээжээ. Дүрдээ орохын тулд тэрээр найруулагчийнхаа зөвлөсний дагуу сартай шөнө ойгоор нүцгэн алхаж чоно шиг улисан гэнэ.
Мөн түүний тоглосон “Kids in Love”, “Tulip Fever” зэрэг хоёр ч кино энэ онд гарах төлөвлөгөөтэй байгаа юм. 2017 онд түүний гол дүрд нь тоглосон “Valerian and the City of a Thousand Planets” кино нээлтээ хийх юм. Түүнээс гадна тус кинонд түүний сайн найз дуучин Рианна ч тоглоно.
Түүний ЧӨЛӨӨТ ХУВЦАС ЗАГВАР өөрийг нь бүрэн илтгэдэг
Киноны нээлт, улаан хивсний ёслол зэрэг албан ёсны арга хэмжээний үеэр Кара дэгжин богино даашинз, өндөр өсгийтээр гангардаг бол энгийн үед тэрээр өөрийн гэсэн онцгой хэв маягаар хувцасладаг. Түүний хөгжилтэй, дэггүй, чөлөөт, хошин зан чанарууд нь түүний хувцаслалтаар ч харагддаг. Тэрээр rock chic, hippy, classic, military, sport chic зэргийг нэг дор хослуулж чаддаг. Кара инээдтэй үгс бичсэн эсвэл хошин зурагтай футболк, майк өмсөх дуртай. Тэрээр голчлон скинни өмд эсвэл леггинсийг пүүз эсвэл хагас түрийтэй гуталтай хослуулж өмсдөг. Карад төрөл бүрийн нарны шилний цуглуулга байдаг. Түүнийг ноосон малгай өмсч эсвэл бандана толгойдоо зүүсэн байхыг олонтаа харж болно. Карагийн хэлснээр түүний стильд хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол түүний сайн найз нар болох Рита Ора, Рианна хоёр юм.
Түүний нэрийн хуудас болсон өтгөн хөмсөгний хувьд тэрээр зөвхөн хоёр хөмсөгнийхөө дунд хэсгийг нь авч бусад хэсгийг зөнгөөр нь ургуулдаг талаараа ярьсан байдаг.
Түүний загварын ертөнцөөс хөндийрсөн бас нэг шалтгаан нь загвар өмсөж байх хугацаанд Кара маш их стресстэж ядарсны улмаас тэрээр хайрст үлдтэй (псориаз буюу арьсны нэг төрлийн өвчин) болжээ. Тэрээр арьсан дээрх тууралтуудаа мэдэгдүүлэхгүйн тулд зузаан будаг тавих шаардалагтай болж мөн нүүр хувиргагч нар арьсанд нь хүрэхээс цэрвэж бээлий өмсдөг байсан гэнэ. Үүнээс болоод Кара арьсандаа маш их санаа зовж стресс ядаргаанаас хол байхыг хичээдэг.
Карагийн талаарх сонирхолтой баримтууд:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх