Justin Bieber: Амжилт гэдэг зүгээр л ОР ХООСОН зүйл шиг санагдсан


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-03-24

Дэлхий даяар 150 сая гаруй хувь цомог борлуулсан, Грэммигийн хоёр удаагийн, “Америкийн хөгжмийн наадам”-ын 18 удаагийн шагналт, Forbes сэтгүүлээс нэрлэсэн “Дэлхийн хамгийн хүчирхэг арван алдартан”-ы нэг, дуучин Justin Bieber Billboard сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт ярилцлага өгчээ.

Ийнхүү түүний дууг сонсох дуртай уншигчдадаа зориулж ярилцлагыг нь орчуулан хүргэж байна.


Billboard: Хоёрдугаар сарын үүлгүй тунгалаг, бага зэрэг салхи сэвэлзсэн өдөр Лос Анжелес хотын Лорел хавцлын ойролцоо гурван машин хүрэлцэн ирлээ. Эхний болон сүүлийн машинаас Bieber-ийн бие хамгаалагчид бууж ирсний дараа голын Tesla-гийн машинаас Justin болон түүний эхнэр Hailey Bieber бууж ирэв. Тэд зураг авалтад зориулж биед тухтай хувцас өмсжээ.

Bieber өнгөрсөн оны Валентины баяраар “Changes” нэртэй цомгоо гаргасан бол энэ оны гуравдугаар сарын 19-нд R&B урсгалын “Justice” хэмээх цомгоо гаргасан аж.

Тэрээр цомог гаргахаар хэчнээн завгүй ажилласан ч яг л 18:00 цагт ажлаа дуусгаад эхнэртэйгээ хамт буйдан дээр тухлан суудаг болсон гэнэ.

- Hailey-гийн хайрын хэл нь тухлан хэвтээд кино үзэх.


BillboardJustin унтах цагаа зөв зохицуулж, хувьдаа гар утас хэрэглэхээ больсон аж. Хэрвээ шаардлагатай бол iPad ашигладаг болжээ. Энэ нь түүнтэй хэдийд ч хамаагүй холбогддог хүмүүст "хязгаар" тогтоож өгсөн явдал болсон байна.

- Би хүмүүст туслах ёстой гэдгээ мэднэ ээ. Гэхдээ бүгдийнх нь гуйлтыг биелүүлэх боломжгүй учир хувьдаа гар утас ашиглахаа больж, өөртөө хил хязгаар тогтоосон. Ингэснээр бусдад үгүй гэж хэлж сурсан. 

Billboard“Хил хязгаар” гэдэг нь түүнийг илэрхийлэх нэг түлхүүр үг гэхэд болно. Justin өсвөр насандаа таван жилийн дотор л гэхэд дөрвөн цомог гаргажээ. Гэсэн хэдий ч өсвөр настай Justin-ий хувьд бүх зүйл тийм ч амар байгаагүй. Ганц бие ээж, камерын өмнө өнгөрүүлсэн хүүхэд нас. 2020 онд Justin “Seasons” хэмээх баримтат нэвтрүүлэг дээр амиа хорлохоор завдаж байсан тухайгаа дурссан юм.

- Амьдралынхаа зарим үеийг бодохоор “Залуу минь, би ч үнэхээр муу хүн байж дээ” гэсэн бодол төрдөг. Гэхдээ зөвхөн өнгөрсөн үеэ дурсах үед л ингэж бодогддог.

Одоо бол амжилт гэдэг зүйлийг хэд хэдэн удаа мэдэрчихсэн учраас амжилтад хүрнэ гэдэг амьдралын төгсгөл биш болохыг ухаарсан. 


BillboardШинэ цомог, аялан тоглолт, цомгийн сурталчилгаагаа эхлүүлснээр Justin 2020 оны тайван бүснээсээ гарах бололтой. “Justice” цомог дээр ажиллаж байхдаа шөнийн цагаар сайн унтаж амрах, цагийн хуваариа зөв төлөвлөх, залбирлаар дамжуулан бурхантай ярилцах зэргээр өөрийн хүссэн бүх зүйлээ хийж чадсан болов уу гэж бодож байна

Одоогийн байдлаар Justin АНУ-д л гэхэд 22.6 сая хувь цомог борлуулсан байна. Түүний “Justice” хэмээх шинэ цомог нь томоохон амжилт үзүүлбэл Justin попын хунтайж болох нь гарцаагүй. Түүнчлэн Justin-ий шүтэн бишрэгчдийн 70 хувь нь олон улсын шүтэн бишрэгчид байдаг аж.

Changes цомог гарснаас долоо хоногийн дараа түүний харьяалагддаг Def Jams студийн гүйцэтгэх захирал Paul Rosenberg ажлаа хүлээлгэн өгсөн юм. Paul Rosenberg 2018 оноос эхлэн Def Jams студийг удирдаж, Justin Bieber, Kanye West, YG, Rihanna зэрэг олон шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байжээ.

- "Changes" бол миний хувьд өнгөрсөн үетэйгээ хийж буй тэмцэл, өөрчлөлтийг тусгасан цомог. 


BillboardJustin Bieber-ийн менежер Scooter Braun, “Бидэнд эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй баг хэрэгтэй байсан ч тухайн үед тийм баг бүрдэж өгөхгүй байгаа юм шиг санагдсан. Гэхдээ энэ цомог чартуудыг тэргүүлж чадсан болохоор бүх зүйл сайхнаар төгссөн. Харин энэ удаагийн цомог өөр зохиолтой” гэж хэлсэн юм. Мэдээж эдгээр бүх ажлыг амжилттай болгохын тулд Bieber хамгийн хариуцлагатай үүргийг хүлээж буй нь илэрхий.

- Цомог гаргах үйл явц таалагдсан анхны тохиолдол гэж бодож байна.

BillboardJustin Bieber-ийн удааны хугацааны хамтрагч Kaye, “Би түүнийг 12 настайгаас нь мэднэ. Justin бол босс биш харин удирдагч” гэж хэлсэн юм.

Хөл хориог Justin, Hailey хоёр Торонто хотод байрлах гэртээ өнгөрөөжээ. Энэ хугацаанд Justin зүгээр суусангүй. Braun, Kaye, Gudwin нар шинэ цомгийнх нь ажлыг эхлүүлж, Bieber лүү бэлэн болсон дуунуудыг илгээдэг байв. Ийнхүү Bieber хүлээж авсан дуугаа сонсож үзээд, таалагдсан хэсгээ буцааж илгээдэг байжээ.

Харин хөл хорио тавигдсанаар тэд Лос Анжелес хотод ирээд дуугаа бичүүлж эхэлжээ. Түүний "Changes" цомог энэ жилийн Грэмми наадмын "Шилдэг поп гоцлол цомог" төрөлд нэр дэвшсэн боловч Justin Bieber энэ явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж “маш хачин шийдвэр” хэмээн шүүмжилсэн юм. Тэрээр цомгоо R&B төрлийн цомог хэмээсэн боловч Грэмми наадмаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй билээ.

- Энэ үйл явдалд бага зэрэг бухимдсан. Тэд ч гэсэн “хүн” л юм хойно хааяа нэг алдаа гаргана гэж бодож байна.


BillboardГэхдээ энэ асуудал юуг ч хязгаарлахгүй ээ. Justin-тай 2010 оноос хойш хамтран ажиллаж буй Benny Blanco, “Миний амьдралдаа сонсож байсан хамгийн сайхан хоолой” хэмээн Justin-ийг магтсан юм. Харин түүний багийн гишүүн Gudwin, “Justin бүх ажлаа сайн хийсэн. “Changes” бол R&B цомог. Justice цомгийн дуунууд ч бас урсгалаасаа болоод маргаан дагуулж магадгүй” гэв. Мөн Scooter Braun, “Мэдээж “Changes” бол R&B цомог” гэж бидэнд хэлсэн юм.

Бид Justin-тай өсвөр насных нь тухай ярилцав. Тэрээр багаасаа л олонд танигдаж эхэлсэн тул карьерынхаа эхэн үед амжилт, аз жаргалын талаар ямар ойлголттой байсан тухайгаа ийн ярив.

- Амжилт гэдэг зүгээр л ор хоосон зүйл шиг санагдсан. Өдөр ирэх тусам миний эргэн тойрон, найз нөхөд гээд бүх хүмүүст хэцүү байдаг болсон. Магадгүй амжилт, алдар нэр, эд хөрөнгөөс хол байсан бол ийм зүйл болохгүй байсан биз.


BillboardJustin Bieber Lonely дуун дээрээ өөрийн өсвөр насны амьдралыг өгүүлсэн байдаг. Энэ талаар түүний продюсер Benny Blanco, “Justin дуугаа бичүүлж дуусаад уйлсан. Энэ бол та нарын мэдэж авах ёстой жинхэнэ Justin Bieber” гэж бидэнд хэлсэн юм.

Мөн түүний багийнхан Justin Bieber-ийн өсвөр насны амьдрал тэр чигээрээ “шүүмжлэл, үзэн ядалт” дунд өнгөрсөн гэдэгт санал нийлж байв. Kaye, “Тэр өсвөр насаа бусдаас уучлалт гуйж өнгөрүүлсэн нь инээдтэй. Хэрвээ намайг 18 настай байхад энд тэндгүй камер дагаж байсан бол би Justin-аас ч онцгүй үйлдэл хийх байсан биз” хэмээв.

Bieber-тэй шүтлэгийнх нь талаар ярихад чин сэтгэлээсээ амар амгаланг олсон мэт тайвширч байлаа. Сүүлийн аялан тоглолт нь цуцлагдсан боловч үүнийг тийм ч хүндээр тусгаж аваагүй аж.

- Би зүгээр л эн тэргүүнд тавьсан зорилтуудаа өөрчилсөн. Тухайн үед карьераа дуусгаж байгаа юм шиг санагдсан ч миний жинхэнэ зорилго бол хөгжмөөр дамжуулж бусдад урам зориг өгөх байсан.


BillboardТэрээр 2018 онд Нью Йорк хотод Hailey Baldwin-тэй гэрлэснийг хүн бүр мэдэх биз ээ. Hailey загвар өмсөгч гэдгээрээ олонд танигдсан бөгөөд 11 орны Vogue сэтгүүлийн нүүрийг чимж байжээ.

- Эхнэр маань бүх зүйлийг ном журмын дагуу хийдэгт маш их талархдаг. Тэр үнэхээр зохион байгуулалттай, хариуцлагатай нэгэн.

BillboardJustin сүүлийн үед “Юниверсал Мьюзик Групп”-тэй хийсэн гэрээгээ илүү нарийн судалж байна. 

- Би Hailey-д “Юниверсал Мьюзик Групп”-тэй байгуулсан гэрээгээ хариуцуулна. Тэгж байж л өөрийн хүссэн хэв маягаараа амьдарч чадна гэдгээ ойлгосон.


BillboardHailey түүний ажилд туслахаас гадна аялан тоглолтод нь хамт явдаг. Мөн Kaye 2022 онд Justin-ий багийнхан аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар бидэнд хуваалцсан юм.

- Бүх зүйл өөрсдийн голдиролдоо орж байгаа нь сайн хэрэг. Hailey бид хоёр ч бас гайхалтай аялал хийхээр төлөвлөсөн.

BillboardJustin Bieber аялан тоглолтоо хийж чадах эсэхдээ санаа зовохгүй байгаа мэт санагдав. Одоо бол гэр бүлийн амьдрал, шүтэн бишрэгчид, гайхалтай багийнхан, шинэ цомогтоо сэтгэл хангалуун байгаа нь илт. Тэрээр зураг авалт дуусахад бүх хүнд талархлаа илэрхийлээд оройн хоолоо идэхээр явсан юм.

#Ярилцлага #Алдартан #Justin Bieber